Мэлхийний нэгэн шинэ төрлийг нээжээ

hi

Энэтхэгийн судлаачид дөрвөн шинэ төрлийн мэлхий илрүүлжээ. Делигийн их сургуулийн оюутан Сонали Гарг Энэтхэгийн хамгийн халуун цэг болох баруун Гайтаас өргөн цар хүрээтэй  хайгуулын ажил хийсний дүнд ийнхүү мэлхийний шинэ төрлийг нээжээ. Тэдгээр мэлхий нь зөвхөн Энэтхэгт амьдардаг “Fejervarya” гэх мэлхийний нэг төрөл аж. “Fejervarya” гэх төрлийн мэлхийний тоо толгой сүүлийн жилүүдэд хурдацтай буурсан бөгөөд устаж буй амьтдын тоонд багтаад байжээ.

Соналигийн судалгааны ажлыг удирдаж буй Делигийн их сургуулийн профессор Бажу “Бид яагаад энэ төрлийн мэлхий хурдацтай устах болсон талаар судалж, цаашдын судалгааг үргэлжлүүлэн хийнэ” гэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Гайтаас олон шинэ төрлийн ургамал амьтан илрүүлсэн бөгөөд энэ бүс нутаг нь биологийн олон төрөлт зүйлийг багтаадаг халуун бүс юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0