ОХУ-ын эсрэг авсан хоригоос болж Герман сард 618 сая еврогийн хохирол амсдаг

hi

   Оросын  эсрэг  авсан хориг арга хэмжээнээс болж ХБНГУ-д сард  618 сая  еврогийн алдагдал  амсч  байгаа гэсэн  тооцоог   Германы  Альтернатив  намаас  Бундестагт сонгогдсон гишүүн  Маркус  Фронмайер хийжээ.   Тэрбээр ОХУ  ын  эсрэг авсан хоригоос  болж  Европын холбооны  гишүүн  орнуудад учирч  байгаа нийт хохирлын  40 хувь нь  Германд  ногдож  байгааг онцолсон байна. Түүнчлэн   энэ хориг арга хэмжээнүүд  болон Орос  Германы   худалдааны харилцаа  муудаж  байгаа нь Германы үндэсний ашиг сонирхолтой харшилж  байгааг  ч тэрбээр  сануулсан  байна.

   Украины  зүүн нутаг дахь хямрал мөргөлдөөнөөс  болж   2014 оноос Европын  холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн. Энэ сард  Европын холбооны  зөвлөл   хориг арга хэмжээний хүчинтэй  хугацааг  дахин сунгасан. Москва  Украины  дотоодын хямрал  мөргөлдөөнд  оролцогч  тал  биш гэдгээ нэг бус удаа мэдэгдэж ирсэн.  

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0