М. Учрал


Хөрсний бохирдоос салсан дэлхийн хотуудын туршлага

hi

Дэлхийн улс оронд хөрсний бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрсэн хотууд байдаг. Тэнд металургийн болон химийн үйлдвэр байрладаг учир хөрсөнд нь химийн бодис нэвчсэн байдаг аж. Харин Монголд автомашины түлшинд байгаа хар тугалга хөрсөнд шууд хаягдаж орчноо бохирдуулдаг.  Дэлхийн хотууд хөрсний бохирдлоос хэрхэн салсан туршлагаас сонирхуулья.

Сингапур

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1970 онд Сингапурт хөрсний бохирдлын агууламж дээд цэгтээ хүрсэн, хүний эрүүл мэндэд хамгийн хортойг танилцуулж, хөрсний бохирдлын агууламж агаарт дэгдэж нүдний ханиад болон хамрын урхаг өвчлөл иргэдийн дунд газар авсныг мэдэгдэж байжээ.
Дэлхий дээр хөрсний бохирдол газар авч, уршигт байдалд хүрч байгааг олон эрдэмтэд сануулсаар байгаа. Хэрвээ хөрсний бохирдлыг эмчлэхгүйгээр бордоогоор бордсон хүнсний бүтээгдэхүүн, химийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг 30-аас дээш жил хэрэглэсэн тохиолдолд үс унах аюулд өртөж байгааг сануулсаар байгаа билээ. 2009 онд Сингапураас цэвэр ус, хөрсний дээж авч байжээ. Сингапур ногоон байгууламж, засмал замын ачаар хөрсний бохирдлоо 75 хувийг нь эмчилж чадсан. Сингапур Улсын газар нутаг нь Сингапур арал гэх гол арлаас бүрдэх бол бусад нь жижиг 62 арлаас бүтдэг.  Далайн орон учир хөрсний бохирдлыг эмчлэхэд гулгалт их. Тиймээс хиймэл газар болон, газар нутгаа тэлэх ямар ч боломжгүй байжээ. Хөрсний бохирдлоор ихээхэн гэмтсэн суурин газруудыг чөлөөлөн, дахин төлөвлөлт хийж оронд нь засмал зам тавьсан байна.  Иргэдийн хамгийн их өргөн үйлчлүүлдэг газруудын бүх замыг цементээр хучилт хийж хөрсний бохирдолтой тэмцжээ. Харин хөрсний бохирдолд хамгийн их өртөж шалбааг болсон Тинга гэх жижиг арлыг хиймэл хөрс суурьшуулан аж ахуйн нэгж болгон өөрчилсөн байна.  Хөрсний бохирдлын хэмжээндээ цэцэрлэгт хүрээлэн болон засмал зам хучилтын ачаар итгэмээргүй өөрчлөлт хийж чадсан байдаг. Сүүлийн 20 жилд эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж буй Сингапур орон бага нутаг дэвсгэртэй, шигүү суурьшилтай учир эргийн гүехэн усанд шинээр хөрст газар үүсгэдэг шинэхэн технологийг Японы туршлагаар 1960-аад онд 581.5 хавтгай дөрвөлжин километр нутагтай байсан бол өдгөө хэмжээ нь 704 болж өргөжсөн байна. 2030 он гэхэд ахин 100-гаар нэмэгдэнэ гэжээ.

Япон      

Япон Улсад 1950-1960- аад оны үед хүрээлэн буй орчны бохирдлын асуудал орон даяар тулгамдаж, уул уурхайн ашиглалтаас үүдсэн хүнд металын бохирдлоор бохирдсон тариалангийн талбайд будаа тарьж, хүнсний хэрэглээнд хэрэглэсэн нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн зэрэг олон төрлийн шалтгаанаар нийгмийн дунд хурцадмал асуудлыг бий болгосон. Тиймээс 1958 онд Усны чанарыг хамгаалах тухай хууль, Үйлдвэрлэлийн бохир усыг журамлах, 1970 онд Хүрээлэн буй орчны бохирдлоос хамгаалах зардлыг аж ахуйн нэгжүүдээс гаргуулах, Усны чанарыг бохирдлоос хамгаалах, Тариалангийн газрын хөрсийг бохирдлоос сэргийлэх зэрэг  хуулийг  тус тус баталсан нь үүссэн нөхцөл байдалд тохирсон оновчтой арга хэмжээ болсон байна. Гэвч тухайн үед хүнд металын талаар ойлголт хомс, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг ойлгож, мэдээгүй байсан тул хортой хог хаягдал, бодисыг хөнгөн аргаар хаях, булах, устгах зэрэг буруу арга хэмжээ авч байсан ажээ. 1970-аад оноос үйлдвэржилт өргөжин тэлж, хотын төвийн дүүргүүдэд хөрсний бохирдлын асуудал ихээр яригдах болсон ба ялангуяа 1973 онд Токио хотын Эдо, Эдогава дүүргүүдэд хүнд метал болох хромоор бохирдсон хөрсний бохирдлын асуудал олон нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. 1986 онд Хот суурин газрын хөрсний бохирдлын талаар авч хэрэгжүүлэх түр хугацааны журам гаргаж хэрэгжүүлсэн байжээ. Мөн 1991 онд Хөрсний бохирдлын байгаль орчны стандарт,  2003 онд Хөрсний бохирдлын тухай хуулийг баталж, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжуудаа тодорхой болгож, нэмэлт өөрчлөлт оруулсаар байна. Япон Улс Хөрсний бохирдлын тухай хуульдаа хортой бодисын найрлага бүхий бодис ашигладаг үйлдвэр нь үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд хөрсний шинжилгээг хийхээр заасан байдаг ч аж ахуйн нэгжүүд сайн дураараа шинжилгээ хийлгэх тохиолдол олон байдаг ажээ. Бодит байдал дээр хуульд заасан хөрсний шинжилгээг хийхээс илүү газар эзэмшигч, өмчлөгч бие даан өөрсдийн ухамсраар шинжилгээ хийлгэх нь их байдаг. Хөрсний бохирдлын тухай хууль батлагдан хэрэгжүүлж эхэлснээс хойш газар ашиглахдаа  хөрсний шинжилгээ хийж байхыг үүрэгжүүлсэн байдаг байна.

БНСУ
Хэдийгээр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чанартай. Органик хаягдал, нян, химийн бодисын нөлөөгөөр хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна. Хөрсний өөрөө цэвэршилт нь бохирдолтын хэмжээ аль хэр байгаа, ямар төрлийн зүйлээр бохирлогдсон, цаг агаарын байдал, хөрсний бүтэц зэргээс хамаардаг байна. БНСУ хөрсний бохирдлын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт бичигдэж байжээ. Тус улс хог хаягдлаа шууд газарт булдаг байсан нь хөрсний бохирдол газар авахад нөлөөлсөн бөгөөд солонгосчууд хогоо ялгаж, дахин боловсруулж эхэлснээр энэхүү асуудлыг шийдэж чадсан байна.

Азербайжан

Азербайжан нь газрын тосны томоохон төв бөгөөд тус улсын нийслэл Бакугийн хөрсний бохирдол нь хүний амь насанд хүрэхүйц хэмжээнд хүрч байжээ. Азербайжаны Засгийн газар агаарын болон хөрсний бохирдлоо татварын бодлогоор зохицуулахаар шийдвэрлэсэн байна. Эрх баригчдын зүгээс бохирдлын эсрэг кампанит ажил өрнүүлж бохирдлын төлбөр буюу “ногоон татвар” авч эхэлсэн нь үр дүнгээ өгчээ.

Энэтхэг

Энэтхэгийн Махараштра мужийн Мумбай хот нь 13.6 сая хүн амтай. Дэлхийд хүн амын тоогоороо Шанхайн дараа буюу хоёрдугаарт бичигддэг. Эмх замбараагүй хаясан их хэмжээний хогний улмаас хөрсний өнгөн болон гүний бохирдлоороо дэлхийд дээгүүрт бичигддэг. Энэтхэгийн Засгийн газраас хөрсний бохирдлын эсрэг бүх хүч чадлаараа тэмцэж буй ч өнөөг хүртэл бохирдолтой хэвээр байгаа юм.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0