ДЭЛХИЙДОнцлох

Ши Жиньпин: Нэг ч үндэстэн БНХАУ-ын үндсийг ганхуулж чадахгүй

Хуваалцах:
Ши Жиньпин: Нэг ч үндэстэн БНХАУ-ын үндсийг ганхуулж чадахгүй

БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулсан арга хэмжээнд үг хэлэх үеэрээ “Энэ агуу улсын үндсийг ганхуулж чадах нэг ч хүчин байхгүй. Нэг ч хүчин Хятад үндэстнийг урагш тэмүүлэхэд саад болж чадахгүй” хэмээн “Тяньаньмень”-ий талбайд эхлэх цэргийн парадын өмнө хэлжээ. Тэрбээр  “Хятадын ард түмэн 70 жилийн хугацаанд гаргасан хүчин чармайлт, тэмцлийнхээ хүчинд дэлхийд гайхшруулсан амжилтад хүрч чадсан юм” гэдгийг онцолсон байна. 

БНХАУ 1949 оны аравдугаар сарын 1-нд байгуулагдсан юм. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Бээжин хотод түүхэн дэх хамгийн том цэргийн парадыг зохион байгуулах бөгөөд уг парадад 15 мянган цэрэг, 600 цэргийн техник хэрэгсэл, 160 нисэх онгоц оролцоно.

Эх сурвалж: edition.cnn.com


Хуваалцах:
2Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих