М. Учрал


Ирэх оноос Люксембург улсад нийтийн тээвэр үнэгүй болно

hi

   Люксембург улс нь  602 мянган хүн амтай Европын хамгийн жижиг улсын нэг боловч замын түгжрэлээр тивдээ тэргүүлдэг.Тэгвэл тус улсын Засгийн газар замын түгжрэлийн асуудлаа шийдэхийн тулд ирэх оны  гуравдугаар сараас эхлэн бүх төрлийн нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгох шийдвэр гаргажээ. Тус улс  нийтийн тээврийн системдээ жилдээ 562 сая ам.доллар зарцуулдаг бөгөөд  жилдээ ердөө 46 сая ам.долларын тасалбар борлуулдаг байна.

   Олон нийттэй харьцах яамны хэвлэлийн төлөөлөгч  Дани Франкын мэдээлж буйгаар, Засгийн газраас жилдээ  нийтийн тээврийн салбарт зарцуулж буй 562 сая ам.доллар дээр нэмээд  нэг жилд борлуулдаг тасалбарын нийт орлогыг нэмж гаргахад л болохоор байгаа тул  Засгийн газарт  нь ямар ч дарамт үүсэхээргүй байгаа гэнэ.  Өнгөрсөн 2016 оны статистик мэдээллээр, Люксембургт 1000 хүнд ноогдох машины тоо 662 байсан бөгөөд жолооч нар жилдээ 33 цагийг замын түгжрэлд өнгөрөөдөг байна. Жилдээ 33 цагийг түгжрэлд өнгөрөөнө гэдэг нь Европын хамгийн түгжрэлтэй хотуудаас даруй 10 гаруй цагаар илүү байгаа юм.

   Тухайлбал, Европдоо түгжрэлээрээ дээгүүрт ордог Копенгаген, Хельсинк зэрэг хотод жолооч нар жилдээ 24 орчим цагийг түгжрэлд өнгөрөөдөг байна.   Люксембург  Улс нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээгээр Европын орнуудыг тэргүүлдэг. Бельги, Франц, Герман Улсын нийслэл хотоос ердөө хагас цаг  машинаар яваад л Люксембургт ирэх боломжтой. Люксембургээс гадна Эстон Улс нийтийн тээврээ өнгөрсөн оны долдугаар сараас үнэгүй болгосон.Таван жилийн өмнө Эстон Улсын нийслэл Таллин хотод нийтийн тээврийн хэрэгслийг үнэгүй болох эсэхээр олон нийтийн дунд санал асуулга явуулахад иргэдийн 75 хувь дэмжсэнээр анх туршиж эхэлжээ. Хотын оршин суугчид “ногоон карт”-д хоёр евро төлж бүртгүүлснээр нийтийн тээврийн хэрэгслээр  зорчдог байсан бол Эстоны өөр хотуудаас ирсэн хүмүүс, жуулчид зэрэг тухайн хотын байнгын оршин суугч биш хүмүүс нийтийн тээврийн хэрэгслээр мөнгө төлж зорчдог байсан юм. Харин өнгөрсөн оны долдугаар сарын 1-ээс эхлэн Эстоны иргэд долоон өдөр 24 цагийн турш нийтийн тээврийн автобусаар үнэгүй зорчих болсон. Хэдийгээр нийтийн тээврийг үнэгүй болгосноор үмүүс нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах нь 14 хувиар нэмэгдсэн ч автомашины хэрэглээ ердөө таван хувиар буураад байгаа аж. Франц, Герман зэрэг улсын зарим хотууд ч мөн авто замын ачааллыг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг үнэгүй болгох аргыг туршиж байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1