М. Учрал


Дэлхийн хамгийн цэвэрхэн хот болсон жишиг

hi

   Оттава хот хуурай хог хаягдлаа зайлуулах оновчтой тогтолцоог хэрэгжүүлж байна. Өрх бүрт, ялангуяа хувийн тусдаа орон сууцтай бол саарал, хар, хөх өнгийн гурван төрлийн хогийн савыг хотын захиргаа болон хог зайлуулах компаниас өгдөг байна. Саарал өнгөтэйд нь хуурай хог, хард нь цаас, цаасны төрлийн зүйлс, хөх өнгөтэйд нь хуванцар сав, баглаа боодлыг хийнэ. Долоо хоногийн тодорхой өдөр хуваарийн дагуу айлууд хогоо гарган тогтоосон цэгт тавьж, түүнийг нь өөр өөр машин ирж цуглуулан авч явдаг. Зургаан жил судалгаа, туршилт хийсний эцэст газрыг ихээхэн бохирдуулж буй хог хаягдал, навч зэрэг органик хог хаягдал хийх 250 мянган ширхэг ногоон өнгийн савыг Оттавагийн байр сууцны ойролцоо 2008 оноос байрлуулалж эхэлжээ.

   Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 25 сая ам.долларын зардал гарах бөгөөд зарим хэсгийг нь зээлээр санхүүжүүлжээ. Мөн архи, пивоны шилийг хогийн саванд хаялгүй, дэлгүүрт нь буцаан тушааж байх, тухайн хүнд хэрэгцээгүй болсон ч бусдад хэрэглэж болохоор зүйлсийг хийх тусгай сав байрлуулсан байна.  Оттава хотод хог хаягдлын зарим хэсгийг хотын захиргаа хариуцан тус хотын хогийн таван цэгийн нэгд нь тушаах туршилт явуулсан нь нааштай үр дүнд хүрсэн байна. Тухайлбал, нэг тонн хогийг хувийн компани 86.6 доллараар зайлуулдаг бол хот 75.72 доллараар энэ ажлыг хийсэн байна. Сүүлийн долоон жилд хог цуглуулах, зайлуулах ажлаас хот 2.2 сая доллар хэмнэсэн ба энэхүү хэмнэлтээсээ 736 мянган долларыг дээр дурдсан ногоон савны төсөл хэрэгжүүлэхэд зарцуулсан байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0