М. Учрал


Германд үйлдвэрлэсэн гурван машин тутмын нэг нь Хятадад зарагддаг

hi

   Манай урд хөрш ХБНГУ-ын машин үйлдвэрлэгчдийн хувьд чухал зах зээлд тооцогдоод энэ жилээс эхлээд хамгийн чухалд байр суурь эзлэх боллоо. Олон улсын “Ernst & Young” компаниас гаргасан судалгаанаас үзвэл ирэх онд Германы “Volkswagen”, “BMW”, “Daimler” компаниудын Хятадын зах зээл дээрх нийт борлуулалтын хэмжээ нь Европын холбоо, Хойд Америкт хийх борлуулалтаас давж гарахаар байгаа аж. Германы машин үйлдвэрлэгчдийн их гурвал гэгддэг “Volkswagen”, “BMW”, “Daimler” компаниудын  үйлдвэрлэсэн гурван машин тутмын нэг нь Хятадад зарагдаж байна. Гэтэл ердөө арав орчим жилийн өмнө буюу 2009 онд “Их гурав”-ын Хятад дахт борлуулалт  нь ердөө 18 хувийг эзэлж байжээ. “Ernst & Young” компанийн шинжээчдийн хэлж байгаагаар Германы компаниуд Хятадад үйл ажиллагаа явуулаад удсан тул байр сууриа эзлэх хангалттай хугацаа байсан. Үүний хүчинд Хятадын машины зах зээлийн өсөлтийн хурд өмнө нь байсан 16 хувиас буурч 10 хүрэхгүй болж байхад Германы машин үйлдвэрлэгчид борлуулалтаа 14 хувиар нэмэгдүүлж чадсан байна.

   Өөрөөр хэлбэл, борлуулалт нь зах зээлээсээ хурдан өссөнөөр зах зээлд эзлэх хувиа 22.5 хувьд хүргэж чаджээ. Ингэж өсөхөд голлох үүргийг “Volkswagen” групп гүйцэтгэсэн бөгөөд энэ группт “Audi”, “Skoda”, “Porsche” зэрэг 12 брэндийг багтаадаг юм. Энэ группийн  нийт борлуулалтын 37 хувийг БНХАУ эзэлж байна. “Volkswagen” групп нь БНХАУ-тай хамтраад “VW”, “Audi”, “Skoda” маркийн машин үйлдвэрлэдэг нийт 10 үйлдвэр байгуулсан, ойрын хугацаанд ахиад хоёр үйлдвэр нээхээр төлөвлөж байгаа ажээ.  “BMW”  Хятадад хоёр үйлдвэртэй бөгөөд тэнд нийт борлуулалтынхаа 22 хувийг БНХАУ эзэлж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0