НҮБ ажилтнуудынхаа цалинг тавих ч мөнгөгүй болжээ

.

   НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Хэрэв НҮБ-ын гишүүн орнууд өөрсдийн өгдөг хувиа өгөөгүй тохиолдолд ажилтнуудынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрнэ” гэдгийг онцолжээ. Энэ онд зарцуулахаар төлөвлөсөн төсвийн ердөө 70 хувийг гишүүн орнууд төлсөн байна. Одоогийн байдлаар НҮБ-ын төсөв 230 сая ам.долларын бэлэн мөнгөний дутагдалтай байгаа аж. АНУ НҮБ-ын төсвийн дийлэнхийг бүрдүүлэгч. Вашингтон НҮБ-ын төсвийн 22 хувийг бүрдүүлдэг. Харин Хятад Улс НҮБ-ын байнгын төсвийн хөрөнгө нийлүүлэгч хоёр дахь том орон.

   НҮБ-ын төсөв бүрдүүлэх гол зарчим нь гишүүн орнуудын төлбөрийн чадвараас шалтгаалдаг.  НҮБ-ын бүх гишүүн улсууд татвараа хандивлана. Татварын хувь хэмжээ гэж тогтооно. Татвар төлөгчдийг гурван бүлэгт хуваана. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд олон улсын энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой хариуцлага үүрдэг гэдгээрээ энэ таван улсад ногдуулах татвар өндөр. Хоёр дахь бүлэг нь хөгжингүй орнуудаас бүрдэх бөгөөд НҮБ-ын байнгын төсөвт төлдөг шигээ хэмжээний татвар энхийг сахиулахад төлнө. Гурав дахь бүлэг орнуудад хөгжиж буй орнууд орох бөгөөд дотроо хэд хэдэн салбар бүлэгтэй. Учир нь хөгжлийн ялгаа зөрүү бий гэдгээрээ ангилагддаг. Гэхдээ НҮБ-ын байнгын төсөвт төлдөгөөсөө багыг төлнө. НҮБ 2017-2018 оны нэг жилд 6.8 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Герман энэ төсвийн 6.39 хувийг гаргасан.

Эх сурвалж: www.aljazeera.com

Хаха 2 1 Таалагдсан 2 Гунигтай 3 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0