Олимпын наадмын үеэр тамирчдыг зөөх бага оврын автобус танилцуулжээ

.

Японы нийслэл Токио хотноо ирэх онд зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын үеэр тамирчдыг тээвэрлэх автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг “Toyota” компани танилцуулжээ. Автомат жолоодлоготой бага оврын автобус нь “Toyota” компанийн “e-Palette” тээврийн хэрэгслийн өөрчилсөн хувилбар ажээ. Уг автобусаар 20 хүртэлх тооны зорчигч эсвэл тэргэнцэртэй дөрвөн хүн зорчих боломжтой гэнэ. Дээд тал нь 19 км/цаг хурдлах уг автобус бүтэн цэнэгээр 150 километр туулах хүчин чадалтай байна. Энэхүү тээврийн хэрэгслийг тамирчид байрлах газруудад ихэвчлэн ашиглаж, тэмцээнд оролцогчид болон арга хэмжээг зохион байгуулагчдыг тээвэрлэх ажээ. Автобусыг энэ сарын сүүлээр болох “Tokyo Motor” шоуны үеэр олон нийтэд үзүүлнэ. 

Эх сурвалж: global.toyota

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0