Чили улс: Метроны үнэ өссөнийг эсэргүүцсэн жагсаал хүрээгээ тэлсээр байна

hi

   Метрогоор зорчих үнэ дунджаар 30 песогоор нэмэгдэж, 850 песо болтлоо өссөний улмаас Чилийн Сантьяго хотод эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсэж,  эмх замбараагүй байдал гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера нийслэл хотод болон хэд хэдэн хотод онц байдал зарлаж, нийтийн тээврийн үнийн нэмэгдлийг цуцалжээ.

   Хэдийгээр метроны үнийг буулгасан ч эмх замбараагүй байдал намжсангүй. Эмх замбараагүй байдал дагуулсан эсэргүүцлийн жагсаалын үеэр Чилид 1400 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. Нийслэл Сантъяго хотод  614 хүнийг баривчлан саатуулсан бол  хотод нийт 848 хүн саатуулагджээ.

   Латин Америкийн хамгийн чинээлэг орны нэгд тооцогддог Чилид сүүлийн жилүүдэд баян, ядуугийн ялгаа нэмэгдэж, амьдралын өртөг өсөөд байгаа юм. Тэр дундаа Сантьяго хотод амьдрах өртөг хэт өндөр байгааг иргэд шүүмжилж, эдийн засгийн шинэчлэлт явуулахыг Засгийн газартаа уриалах болсон. Жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэснээс болж, метроны буудлуудад урьдчилсан байдлаар 700 мянган ам.долларын хохирол учраад байгаа аж. 140 км-ын урттай шугам, 130 гаруй зорчигчийн тавцанг бүхий Сантъяго хотын метроны систем Латин Америкдаа хамгийн боловсронгуйд тооцогддог.

Эх сурвалж: www.bbc.com

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0