БНСУ-ын 10-19 насныхны 30 хувь нь утаснаас хэт хамааралтай

hi

  16 настай Иу Чэ-рин утсаараа 13 цаг оролдсоны эцэст өглөөний 4.00 цаг болж байгааг мэдэв. Хичээлдээ явахад түүнд ердөө гурав хүрэхгүй цаг үлджээ. Тэрбээр утсаа оролдохоо болих хэрэгтэй гэдгийг сайн мэдэж байгаа ч оролдсоор л байдаг талаараа ярьжээ. Өмнөд Солонгосын өсвөр насныхны 98 хувь тогтмол утас хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Түүнчлэн 10-19 насныхны 30 хувь нь утаснаас хэт хамааралтай гэсэн ангилалд багтдаг аж. Тиймээс Засгийн газрын зүгээс интернэт, ухаалаг утсанд донтсон хүүхдүүдийн тусгай төв байгуулж ажиллуулах болоод байгаа юм. Анх 2007 онд интернэт тоглоомонд донтсон хүүхдүүд зориулан ийм төв байгуулж байсан ч төдийлөн олон хүүхэд үйлчлүүлдэггүй байжээ.

   Харин 2015 оноос хойш энэхүү төвийг зорих хүүхдүүдийн эрс өссөн байна. Гар утсанд донтох үзэгдэл зөвхөн БНСУ-д тулгамдаж буй асуудал биш юм. 36 орныг эгнээндээ нэгтгэсэн  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 15 насны хүүхдүүдийн 16 хувь нь гар утсанд донтсон гэсэн судалгаа байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0