ТАНИЛЦ: ФАТФ-аас Монгол улсад тавьсан дөрвөн шаардлага

hi

Дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагаас Монгол, Исланд, Зимбабве гэсэн орнуудыг саарал жагсаалтад оруулж, Этиоп, ШриЛанк, Тунис Улс жагсаалтаас гарсан. Түүнчлэн тус байгууллагаас Монголд хугацаатай үүрэгчээ. Үүнд:

-Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх

-Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх

-Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох зэрэг багтаж байгаа юм.  

   Манай улсыг өнгөрсөн 2013 онд ФАТФ “Өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “хар саарал жагсаалтад” оруулж байсан бөгөөд 2014 оны нэгдүгээр сард Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох зохицуулалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлснээр мнай улсыг дээрх дутагдлаа залруулсан гэж үнэлэн 2014 оны зургадугаар сард “хар саарал жагсаалт”-аас гаргаж байжээ. 

   Түүнчлэн Монгол Улсын хувьд өнгөрсөн 2017 онд татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох зорилгоор Европын холбооны  гишүүн орнуудын Сангийн сайд нар “татварын диваажин”  болоод буй 17 улсыг багтаасан “хар жагсаалтад” багтаж байсан. “Хар жагсаалт”-д Америкийн Самоа арал, Бахрейн, Барбадос, Гренада, Гуам, БНСУ, Макао, Маршаллын арлууд, Монгол, Намибиа, Палау, Панам, Сент Люсиа, Самоа, Тринидад Тобаго,Тунис, АНЭУ багтсан бол “саарал жагсаалт”-д Швейцарь, Их Британийн харьяа Бермуда, Виржин, Кайманы арал, Турк зэрэг улс болон арал багтаж байсан юм.  Харин өнгөрсөн оны нэгдүгээр сард “хар жагсаалт”-аас гарсан.  Европын холбоо “татварын диваажин” болоод буй орнуудыг “хар болон саарал” жагсаалтад оруулдаг. Харин ФАТФ нь олон улсын санхүүгийн системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар хоорондын хараат бус байгууллага юм. ФАТФ-ын зөвлөмжүүдийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандарт хэмээн олон улсын түвшинд зөвшөөрдөг.

Эх сурвалж: www.fatf-gafi.org

Хаха 2 4 Таалагдсан 2 Гунигтай 23 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0