Дэлхийн хамгийн цэвэр агаартай хотууд

hi

Калгари

Канадын Калгари хотыг дэлхийн хамгийн цэвэр агаартай хот гэдэг. Тус бүс нутагт томоохон газрын тос болон байгалийн хийн үйлдвэр байдаг ч зөв хот төлөвлөлтийн ачаар түүний хор хөнөөлөөс зайлсхийж чадсан юм. Мөн замын түгжрэл бараг л байхгүй. Дахин боловсруулах материалуудаар төмөр зам тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгийг хийдэг аж.

Осло

Канадын Осло хот яагаад дэлхийн хамгийн цэвэр агаартай хотоор шалгарсан нь учиртай. Тус хотыг дэлхийн хамгийн “ногоон” хот ч гэж нэрлэж болох юм. Учир нь хүн амын өвчлөл, байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд тус хот 2010 оноос эхлэн тээврийн хэрэгслийн тоог бууруулж цахилгаанаар ажиллуулах болсон юм.

Стокгольм

Шведийн нийслэл Стокгольм хот дизель түлш, замын түгжрэлээс ангижрах шинэ тээврийн системийн дүрмийг бий болгосон. Мөн тус хотод хүнд үйлдвэрлэл тун бага байдаг. Өөрөөр хэлбэл, тус хотын эдийн засгийн өсөлт байгаль орчинтой нягт холбоотой. Стокгольм бол Европ дахь түлшээр ажилладаг хамгийн бага машинтай хот юм. Бүх машины ердөө таван хувь нь л бинзен түлшээр ажилладаг байна.

Кацүяма

Японы Кацүяма бол 30 мянга орчим хүн амтай жижигхэн хот юм. Уг хот хүрээлэн буй орчноо цэвэрлэх олон ажлыг зохион байгуулдаг. Тийм ч урчаас хотын орлогын эх үүсвэр нь аялал жуулчлал гэж хэлж болно. Тус хот улирал бүр байгаль орчноо цэвэрлэх ажил зохион байгуулдаг.

Хаха 4 30 Таалагдсан 8 Гунигтай 25 Нүдний булай 6 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0