Эдийн засаг нь эмзэг орнуудын жагсаалтыг Венесуэль тэргүүлэв

hi

   “Bloomberg” агентлаг  эдийн засаг нь хамгийн хүнд байдалтай байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтад Венесуэль Улс тэргүүлсэн бөгөөд тус улс таван жил дараалан тэргүүлж байгаа юм. Венесуэлийн Засгийн газар 2016 оноос хойш эдийн засгийн албан ёсны статистикийн мэдээллийг нийтэд ил болгоогүй хэдий ч энэ онд тус улсад инфляцийн түвшин найман сая хувьд хүрнэ гэж “Bloomberg” агентлагийн шинжээчид үзэж байгаа юм.

   Эдийн засгийн байдал нь хамгийн  хүндрэлтэй улс орнуудын жагсаалтын хоёрдугаарт Аргентин  орсон бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс гуравдугаарт, дөрөвдүгээрт Турк, тавдугаарт Грек бичигдсэн байна. Харин Украин Улс энэ жагсаалтад зургадугаарт оржээ. Тэгвэл эдийн засгийн хувьд хамгийн таатай нөхцөлд байгаа орны тоонд Тайланд, Швейцарь, Сингапур багтсан байна. 62 орны үнийн өсөлтийн таамаглал, инфляц болон ажилгүйдлийн түвшин зэргийг харгалзан үзэж энэхүү жагсаалтыг гаргадаг.

   АНУ Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ энэ сарын 12-нд чангатгаж, дөрвөн компанийг хар жагсаалтад оруулсан юм. Өмнө нь Венесуэлийн газрын тосны салбарт ажилладаг байсан хоёр компанийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан. Хориг арга хэмжээнд орсноор АНУ дахь хөрөнгийг нь царцааж, Америкийн иргэд болон компаниудыг хоригт багтсан хувь хүн болон компанитай бизнес эрхлэхийг хориглоно гэсэн үг юм. 

Эх сурвалж: www.panorama.am

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0