“Токио 2020” зуны олимпийн наадмын медалийг 80 мянган тонн гар утсаар хийнэ

hi

   2020 оны Токиогийн зуны олимп болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. “Токио 2020” оны медалийн төслийн багийнхан олимпийн медалийг бүтээхэд ашиглахаар 80 мянган тонн гар утас, жижиг электрон төхөөрөмжүүд цуглуулаад байгаа аж. Медалийн төслийн багийнхны тооцоолсноор, 5000 орчим медаль шаардлагатай болохоор байгаа ажээ. Медальд ашиглагдах гар утас, жижиг электрон төхөөрөмжүүдийг төслийн багийнхан хоёр жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн байна.

   “Олимп зохион байгуулсан улс тус наадамд зориулан маш их бүтээн байгуулалт хийдэг ч сүүлдээ хоосон байгууламж болон хоцордог. Харин цахилгаан хэрэгслийг дахин боловсруулж ашигласнаар нийгэмдээ болон байгаль орчинд ээлтэй зүйл хийж байна” гэдгийг медалийн төслийн багийнхан онцолжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0