“PUBG” тоглоомыг дэлхийн улс орнууд хориглож эхлэв

hi

Йорданы Хашимитын Хаант Улсад “PlayerUnknown's Battlegrounds /PUBG/ тоглоомыг  хоригложээ. Йорданы Харилцаа холбооны зохицуулах газрын мэдээлснээр, “PUBG” тоглоом хэрэглэгчдэд сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд цаашид  уг тоглоомыг албан ёсоор хориглох аж. Ийм шийдвэрийг  Ирак, Балба, Бангладеш болон Энэтхэгийн Гужарат муж, Индонезын Ачех мужид гаргаад байгаа юм. Түүнчлэн  “PUBG” хүчирхийллийг өөгшүүлж, залуучуудын дунд бие биеэ дээрэлхэх явдал нэмэгдэхэд нөлөөлж магадгүй гэж Йорданы сэтгэл судлаачид үзэж байгаа ажээ. Урьд нь “PUBG”-ийг тоглохгүй байхыг Йорданы эрх баригчид  төрийн ажилтнууддаа анхааруулж байжээ.  Дэлхий нийтийн таашаалыг хүртсэн “The Hunger Games” цуврал ном болон киноны үйл явдалтай төстэй, бусад өрсөлдөгчдөө хөнөөх зорилготой “PUBG” тоглоом сүүлийн үед дэлхийн хамгийн алдартай гар утасны тоглоомуудын нэг болоод байгаа юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0