Ертөнцийн хамгийн үзэшгүй муухай царайтай амьтад

hi

Байгалийн шалгарал, хувьсан өөрчлөгдөлтийн явцад  дэлхий ертөнцөд шинэ төрлийн амьтал бий болохоос гадна устаж үгүй болж байдаг. Түүнчлэн байгаль эх хамгийн үзэсгэлэнтэйгээс эхлээд хамгийн царай муутайг нь ч бүтээдэг ажээ. “BBC” агентлаг дэлхий дээрх хамгийн царай муутай амьтдыг нэрлэжээ. Бидний дэлхий сонирхол татсан, нууцлаг, аймшигт араатнаар дүүрэн. Хуурай газрын 70, хуурай биш газрын долоохон хувийг судлаад байгаа билээ. Гэтэл хуурай биш далай тэнгис дэлхийн гадаргын 70 хувийг бүрхэж байдаг. Тиймээс энэнээс илүү аймшигт араатан гарч ирэхийг үгүйсгэхгүй.

1. Ай Ай буюу шөнийн лемур
Ай Ай  буюу шөнийн лемур нь мэрэгчийн төрлийн амьтан бөгөөд урт шүдтэй, дунд хуруу нь маш урт.  Мадагаскарт амьдардаг энэ амьтан модны холтосон доогуур нуугддаг.  Өдрийн цагаар бараг л харагдахгүй, харин шөнөөр ангуучилж, өт авгалдай, шавьжаар хооллодог. Ай Ай  бор, хар гэсэн хоёр төрлийн өнгөтэй. Өөрийн биеийн хэмжээнээс бараг хоёр дахин урт сагсгар сүүлтэй. Дэлдэн чихтэй, тачир үстэй, биеийнх нь арьс гэрэлтлэж харагддаг. Тэдний урт хуруу нь өт, шавьж хорхойг модны холтосноос ухаж гаргаж ирэхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг байна. Мадагаскарын уугуул иргэд тус амьтныг харвал ямар ч өвчин эдгэрнэ гэж итгэдэг аж. Олон хүнээс хамгийн шижгийн царайтай амьтан гэх нэр авсан Ай-Ай үнэндээ царай муутай ч гэм хоргүй амьтан. Гэхдээ л түүний харц нэг л эвгүй, харсан хүн нь хар дарж байсан удаатай аж. Бүр унтахаасаа өмнө энэ амьтныг харахгүй байхыг эцэг эхчүүд хүүхдүүдээ зөвлөсөн удаатай аж.

2. Канадын од хэлбэртэй хамартай сохор номин

Энэхүү амьтан нь чийглэг нам дор газар байдаг бөгөөд хошуун дээрээ 11 ширхэг хүртэхүйн дайвар эрхтэнтэй. Нас бие гүйцсэн одон хамарт сохор номин нь 15-20 см урт, дунджаар 55 грамм жинтэй 44 ширхэг шүдтэй байдаг. Од хэлбэрийн хамартай сохор номин нь тэмтрүүлийнхээ тусламжтайгаар бүх зүйлийг мэдэрдэг. Хар хүрэн өнгийн зузаан арьстай. Өт, шавьж жижиг биетэй амьтдаар хооллодог.  Ямар ч хор нөлөөгүй энэ амьтныг харсан хүн бүр айдаг.

3. Далайн гүнд амьдардаг ховор төрлийн акул

Далайн гүнд амьдардаг энэ төрлийн акул нь маш ховор төрөлд багтдаг. Өргөн эрүү олон шүдний тусламжтайгаар ямар ч олзыг шууд залгих боломжтой. Далайн хамгийн гүн хэсэгт буюу 1570 метрээс доош гүнд амьдардаг. Хоёр метр хүртэлх урттай, хар бараан өнгөтэй. Загас болон бусад жижг акулын төрлийн загасаар хооллодог. Хүний  нүдэнд бараг үзэгддэггүй байна.

4. Бөмбөлгөн загас
Австрали, Тасманийн арлын усны гүнд нутагладаг уг загас нь тэр бүр хүмүүст харагддаггүй бөгөөд сүүлийн үед устаж үгүй болох аюулд өртөөд байгаа билээ. Этгээд төрхтэй энэ загас нь бусад төрлийн загастай адилгүй, сэлүүр ч үгүй бөгөөд далайн түвшнээс доош хэд дахин их даралттай гүн усанд амьдардаг байна. Биеийн жин багатай нь түүнийг булчингаараа биш далайн усны энерциэр явж идэш тэжээлээ олоход нь тусалдаг.

5. Африкийн бодон гахай
Африкт орших гахайн аймгийн нэгэн төлөөлөл нь Африкийн бодон гахай юм. Урт нь 0.9 -1.5 метр. хүндийн жин нь 50-150 кг байдаг байна. Түүний соёо хамгийн уртдаа 23 см хүртэл ургах боломжтой, ёзоор нь 4.5 см, өргөн нь 2.5 см хос соёотой гэнэ. Африкийн бодонгийн наслалт нь 15 жил, хээлээ тээх хугацаа нь 5-6 сар байх бөгөөд жилд хоёр удаа төллөх боломжтой. Нэг удаадаа ойролцоогоор 2-4 тоорой гаргадаг байна.

6. Алмикүи
Кубын Соленодон ч гэж нэрлэдэг энэ амьтны талаар ихэнх хүмүүс сонсоогүй байж магадгүй. Учир нь Кубад л байдаг хортой шүлстэй энэхүү хөхтөнг судлаачид 1861 оноос хойш ердөө 36 ширхгийг нь л барьсан байна.

7.Африк тас

Толгой хүзүү орчим бараг үсгүй тус тас нь Африкт тивд  байдаг байна. Жигүүртэн дотроо хамгийн том энэхүү шувуу үнэхээр өрөвдөлтэй. Бусад араатны барьсан амьтны сэг, зэм дээр шаван гол зогоодог. Сенегал, Мали, Нигер, Чад, Судан, Египет, Этиоп, Сомали, Кени, Танзани, Уганда, Руанда, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Замби, Малави, Мозамбик зэрэг улсад байдаг.

8. Алхан толгойт сарьсан багваахай

Дэлхий дээр 1240 гаруй нэр төрлийн сарьсан багваахай аж төрдөг бөгөөд үүнээс навчит ногоон ургамал идэшт, шавж болон загас идэшт цөөнгүй төрлийн багваахайнууд байх ч “Вампир” буюу цусаар хооллогч сарьсан багваахай бас байдаг. Эрэгтэй нь ер бусын том толгойтой бөгөөд эмэгчингийнхээ анхаарлыг татахын тулд гуаглах мэт чимээ гаргадаг байна. Сарьсан багваахайн гаргасан хэт нам дуу авиаг хүн энгийн мэдрэхүйгээрээ сонсох боломжгүй. Энэхүү авиа нь орчны биетүүд, амьтан, ургамал, хорхой шавьж зэргийн талаарх бүх мэдээллийг эзэндээ дамжуулдаг байна. Тэгэхээр “царай муут”-ын хоёр чих түүний найдвартай зэвсэг болдог гэсэн үг. Үүнийхээ ачаар тэд эсрэг хүйстнээ ч төвөггүй олж авна.

9. Урт хамарт сармагчин
Бусад төрлийн сармагчинг бодвол харагдах байдлаараа эрс өөр энэхүү сармагчинг урт хамарт сармагчин хэмээн нэрлэдэг. Хамрынх нь урт нь дунджаар 17,78 см ажээ. Эр нь дунджаар 24 кг жинтэй, 74 см өндөртэй, 75 см сүүлтэй байдаг бол эм нь 60 см өндөр, 12 кг жинтэй байдаг байна.

10.Элсэн бар акул загас

Байгаль дээрх хамгийн аймшигт махчин амьтны нэг.  Элсэн бар акул нь «Акулын шүдэт эрүү» хэмээх аймшигийн кинон дээр гардаг шиг учиргүй «хүн иддэг» амьтан биш. Гэхдээ энэ амьтан далайн гүнд хурд хүчээрээ гайхагддаг байна. Зургаан  метр гаруй урт, 2268 кг жин татах ч тохиолдол бий. АНУ, Өмнөд Африк, Япон, Австрали, Шинэ Зеланди, Чили, Газрын дундад тэнгист элбэг тааралдана. Нуруун тал нь бараан өнгөтэй тул далайн устай уусаж ялгардаггүй. Доод талаас нь харахад гэгээн өнгөтэй тул нарны нэвт туяанд акулыг жижиг амьтан мэт харагдуулдаг.

Эх сурвалж: www.bbc.com

Хаха 2 6 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0