Айлын ганц хүүхдүүд таргалах магадлал өндөр байдаг

hi

   АНУ-ын “Pediatrics Section” акедамиас гаргасан судалгаагаар айлын ганц хүүхэд  таргалах магадлал өндөр байдаг ажээ. Европ, Америк, Хятадад сүүлийн жилүүдэд хүүхдийн таргалалтад ихээхэн ач холбогдол өгч, судлах болсон. 1980-2016 оны хооронд Хятадад хэрэгжиж байсан “Нэг хүүхэд” бодлогын үр дүнд 20 сая орчим гэр бүл ганц хүүхэд л төрүүлжээ.  Түүнчлэн судлаачид хүүхдийн таргалалтын талаар судалж үзэхдээ Хятадыг судалгааны гол баазаа болгодог.

   БНХАУ-ын хувьд айлын ганц хүүхэд ах эгч, дүүтэй айлын хүүхдийг бодвол таргалах магадлал 36,  илүүдэл жинтэй болох тохиолдол 43 хувь өндөр байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Айлын ганц хүүхдээс гадна ах эгч нараасаа олон насны зөрүүтэй, орой төрсөн хүүхдүүд мөн таргалах магадлал өндөр байдаг ажээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0