“Alibaba”-гийн борлуулалт 96 секундэд 10 тэрбум юаньд хүрчээ

hi

“Ганц бие хүмүүсийн өдөр”-т зориулан Хятадын томоохон цахим дэлгүүрүүд өнгөрсөн ням гарагийн шөнө дундаас эхлэн хямдрал зарлаж эхэлжээ.

Дөрвөн нэгийн тоо давхацсан 11 дүгээр сарын 11-ний өдөр болдог “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын жижиглэн худалдааны бараа бүтээгдэхүүнүүд ихээхэн хямдардаг. Хятадын цахим худалдааны томоохон төлөөлөгч “Alibaba” компани зүүн нутгийн Жэжян мужийн Ханжоу хотод байрладаг төв оффистоо нэгэн үйл ажиллагааг зохион байгуулж, 11-ний өдөр эхэлсэн даруйд том дэлгэц дээр гүйлгээний талаар буюу орлогын мэдээллээ харуулж эхэлжээ.

Уг арга хэмжээ эхэлснээс хойш дөнгөж 96 секундын дараа “Alibaba” компанийн борлуулалт 10 тэрбум юань буюу 1.4 тэрбум ам.доллар хүрсэн байна. Өнгөрсөн онд 125 секундэд энэ амжилтыг тогтоож байжээ. Түүнчлэн эхний 10 минутад 44 тэрбум юань, 1 цаг 3 минутад 1000 тэрбум юанийн борлуулалт хийсэн байна. 

Хаха 2 6 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0