Түлхүүргүй автомашин хулгайд өртөх магадлал өндөр

hi

   Их Британийн хэрэглэгчдийн дунд хамгийн алдартай хэмээн шалгарсан таван автомашин буюу  “Ford” компанийн “Fiesta” болон“FocusVolkswagen” компанийн “GolfNissan” компанийн “Qashqai”, “Vauxhall” компанийн “Corsa” зэрэг загварын түлхүүргүй автомашинууд хулгайд өртөх  магадлал өндөр болохыг Их Британийн “Which?” хэрэглэгчдийн холбооноос гаргасан тайланд мэдээлжээ.Эдгээр автомашиныг цахим худалдаанаас худалдаж авсан “хямдхан хэрэгсэл” ашиглан хялбархан хулгайлах боломжтой бөгөөд “Corsa” автомашиныг л хулгайлахад амар биш аж.

   Сүүлийн үеийн автомашиныг түлхүүргүй нэвтрэх системтэй бүтээх болсон нь эзэмшигчдэд ойрын зайнаас машинаа онгойлгож, түгжих боломж  бүрдүүлсэн билээ. 1990-ээд оны үед цөөн гардаг байсан автомашины хулгайн хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон шалтгаан нь түлхүүргүй технологитой холбоотой ажээ. Өнгөрсөн 2018 оны гуравдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд Англи болон Уэльст тээврийн хэрэгслийн хулгайн 106 мянга гаруй хэрэг бүртгэгдсэн нь 2009 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Хаха 4 30 Таалагдсан 8 Гунигтай 25 Нүдний булай 6 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0