Хонконгийн Цагдаа жагсагчыг буудан хөнөөжээ

hi

Хонконгт энэ сарын 4-нд болсон жагсаалд оролцож байсан оюутан нас барсны улмаас эсэргүүцлийн ажиллагаа улам даамжраад байна.  Өнгөрсөн ням гарагт цагдаагийн ажилтнууд зургаан байршилд хамгаалалтад гарчээ. Орон сууцны хороололд хар өнгийн баг зүүсэн жагсагчид цуглаж, метроны буудлын тасалбарын цэгүүдийг сүйтгэсэн бол эх газрын Хятадтай холбоо бүхий компаниудын дэлгүүр, зоогийн газруудад үймээн самуун мөн дэгдээсэн байна. Хонконгт сүүлийн таван сарын турш жагсаал цуглаан үргэлжилж байгаа юм.  Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт их сургуулийн нэгэн оюутныг нас барснаас хойш Хонконгт эсэргүүцлийн ажиллагааг улам эрчимжүүлэх уриалга газар авж эхэлжээ. Түүнчлэн ахлах сургуулийн сурагчдыг даваа гарагт хичээлдээ суухгүй байхыг уриалжээ.

Хаха 2 6 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0