18-аас доош насны хүүхдүүдийг долоо хоногт 90 минутээс дээш хугацаагаар видео тоглоом тоглохыг хориглоно

hi

БНХАУ өсвөр насны хүүхдүүдийн видео тоглоомны донтолтыг таслан зогсоохын тулд 18-аас доош насны хүүхдүүдийг долоо хоногт 90 минутээс дээш хугацаагаар болон 22.00-08.00  цагийн хооронд видео тоглоом тоглохыг хориглохоор төлөвлөж байгаа ажээ. Харин амралтын өдөр, баярын өдрүүдэд өдөрт гурван цагаас илүүгүй хугацаанд тоглох боломжтой гэнэ. Хориг арга хэмжээ тоглоомын төвүүдэд үйлчлэх юм байна. Түүнчлэн цахим тоглоомонд зарцуулах мөнгөн дүнг хязгаартай болгож, 16-аас доош насны хүүхдэд цахим тоглоом тоглоход зориулж сард 200-аас дээш, 16-18 насныханд 400-аас илүү юань өгөхгүй байхыг эцэг, эхчүүдэд анхааруулжээ. БНХАУ-ын цахим тоглоомын зах зээлээрээ АНУ-ын араас дэлхийд хоёрдугаарт бичигддэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цахим тоглоомонд донтох нь олон сөрөг эрсдэл дагуулдаг болохыг сүүлийн үед ихээхэн анхааруулах болсон.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0