БНСУ өндөр төлбөртэй, хувийн элит сургуулиудын лицензийг цуцална

hi

   БНСУ-ын Боловсролын яамнаас өнгөрсөн долоо хоногт ирэх 2025 оны гуравдугаар сараас хувийн элит сургуулиудын лицензийг цуцалж, энгийн сургууль болгохоор төлөвлөж байгаа аж. Тус улсын Боловсролын сайд Ёу Юн Хэ “Өндөр төлбөртэй елит ахлах сургууль нийгэмд олноороо бий болсноор нийгэмд тэгш бус байдал, боловсролын ялгаа газар авахад нөлөөлж байна. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд эзэмшвэл зохих боловсролыг бүх хүүхдэд ижил байхаар зохицуулж, улсын сургуулийн боловсролын чанарыг сайжруулахад анхаарах болно” гэжээ.

   2024 он хүртэл сургуулиуд элит, тусгай зориулалтын сургууль гэсэн статусаа хадгалж, сурагчид элсүүлэх ч 2025 оноос ердийн сургуулийн журмаар хүүхэд элсүүлэн авахаас гаднаас төлбөрөө бууруулах ёстой болж байгаа юм. Гэхдээ энэ шийдвэрийг тус улсын Багш нарын холбоо төдийлөн сайшаахгүй байна. Тэд “Өндөр төлбөртэй тусгай сургуулийн зөвшөөрлийг цуцалснаар дэвшилтэт орнуудын баримталдаг чиглэлд нийцэхгүй байна” гэж үзэж байна.

Хаха 2 6 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1