М. Учрал


Хонконгийн жагсагчид төв замуудыг хаалаа

hi

   Хонконгт мягмар гарагт оюутан жагсагчид төв замуудыг хааж, замын хөдөлгөөнийг тасалдуулжээ. Цагдаагийн ажилтан өнгөрсөн даваа гарагт гал нээсний улмаас нэг оюутан хүнд шархадсан нь олон нийтийн дургүйцлийг улам нэмэгдүүлсэн. Жагсагчид мягмар гарагийн шөнө эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлж, хөл хөдөлгөөн ихтэй дүүргүүдийн замууд дээр зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах саад байрлуулжээ. Мөн оюутнууд их сургуулийн орчимд хаалт босгож, их сургуулийн хороолол руу орох замуудыг хаахыг оролджээ.

   Зарим жагсагч цагдаагийн автомашинууд болон ашиглалтаас гарсан метронуудад гал тавьжээ. Түүнчлэн даваа гарагийн өглөө метро, автобусны үйлчилгээг тасалдуулахыг жагсагчид нийгмийн сүлжээгээр дамжуулсан уриалсан байна. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам Засгийн газар цагдаагийн ажилтнуудын авах арга хэмжээнүүдийг улам чангатгана гэж мэдэгдээд буй.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0