Танзанид хуурамч дипломтай 10 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ

hi

   Танзаний Ерөнхийлөгч Жон Магуфули хуурамч дипломтай 10 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Танзани Улсын холбогдох  албаныхан шалгалт явуулж хуурамч дипломтай иргэдийг илрүүлжээ. Уг шалгалтад 450 мянган төрийн албан хаагч хамрагдсан аж. Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригт хуурамч дипломтай 9932 хүнийг  ажлаас нь чөлөөлж, энэ сарын цалинг нь олгохгүй байхыг албаныханд даалгасан байна.

   Тэрбээр “Уг шалгалт энэ оныг дуустал үргэлжиж,  хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байсан хүмүүст  хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно" хэмээн төв телевизээр хийсэн мэдэгдлийнхээ үеэр онцолжээ. Түүнчлэн  хуурамч дипломтай этгээдүүдийн нэрсийг ил болгож, өөр байгууллагад ажилд орохоос сэрэмжлүүлэх гэнэ. Ерөнхийлөгчийн мэдэгдэж буйгаар тус улсын Засгийн газар сар бүр 10 сая ам.долларыг хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн цалинд  зарцуулдаг байсан аж.

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1