Миний гэр бүлийн нууц

hi

Тасним Лоуигийн ээжийг аав нь хөнөөжээ. Таснимын хувьд ээжийг нь Люси гэдгээс өөр бараг юу ч мэдэхгүй. Тиймээс тэрбээр сүүлийн үед ээжид нь яг юу тохиолдсоныг мэдэхийг хүсдэг болжээ.

Хамгийн хэцүү үе: Би өвөөгийнхөө хамт амьдардаг байсан. Бага сургуульд сурч байх үед минь хүүхдүүд надаас “Чи яагаад өвөөтэйгээ амьдардаг юм бэ. Танай аав, ээж хаан байдаг юм” хэмээн асуудаг байлаа. Хэдийгээр би аав ээжийн амь насанд хүрсэн гэдгийг мэддэг байсан ч “Аав ээжийг минь алчихсан. Надтай найзламаар байна уу” гэж хэлж чадахгүй шүү дээ. Тиймээс зүгээр л “Би мэдэхгүй” гэж хэлдэг байв. Намайг 16 сартай байхад байшинд гал гарч ээж, эмээ, авга эгч нар амиа алдаж, харин аав минь намайг галаас аварсан юм. 2000 оны наймдугаар сард аав санаатайгаар гал тавьж, гурван хүний аминд хүрсэн хэргээр буруутгагдав.Үүнээс хойш би үнэхээр яг юу болсон ээж минь ямар хүн байсан талаар ямар ч мэдээлэлгүй өсөв. Харин 2018 онд надад BBC телевизийнхэнтэй хамтран баримтат нэвтрүүлэг хийх боломж олдов. Энэ л миний ээжийнхээ талаар мэдэх боломж байв. Ээж 15 настайдаа намайг төрүүлсэн юм билээ. Аав тухайн үед 25 байсан аж.  Энэ талаар хэн нэгэнд яривал “Жаахан сонин юм” гэж хэлэх нь гарцаагүй. Гэхдээ би тэдэнд “Яагаад болохгүй гэж” хэлмээр байна. Аавын шүүх хурлын дараа өвөө намайг өсгөж эхэлсэн. Тэр галын улмаас хоёр эхнэрээ алдсан. Тиймээс аав, ээж хоёрын харилцааны талаар бид өөр бодолтой байдаг. Олон насны зөрүүтэй гэрлэлтийн талаар хүн бүр өөр бодолтой байдаг. Олонх нь 15 нас гэдэг хүүхдээрээ, сурч боловсрох үе дээрээ байгаа гэж үздэг.Би баримтат нэвтрүүлэг хийх үеэр ээжийнхээ найз байсан хэд хэдэн хүнтэй уулзсан. Тэдний олонх нь болсон үйл явдалд насны зөрүүг буруутгаж байв. Харин нэг найз нь “Люси өөрөөсөө ах залуус сонирхдог байсан. Тэд дажгүй л байсан. Тэдний хэн хэн нь ийм зүйл болно гэж төсөөлөөгүй байх” гэсэн юм. 2018 оны гуравдугаар сарын 11 Ээжүүдийн өдөрт зориулан “Mirror” сонин ээжийн зургийг эхний нүүрэн дээрээ хэвлэсэн байлаа. Чухам яагаад хуучин хэргийг дахин сөхөж, нийтэлснийг  бид мэдээгүй ч манай гэр бүл үнэхээр их цочирдсон. Сонин дээр 1980 оноос хойш 1000 орчим охин насанд хүрээгүй байхдаа гэр бүл болсон. Хэрэв насанд хүрээгүй охидын гэрлэлтийг бууруулахад цаашлаад таслан зогсооход анхаарахгүй бол тэднийг Люси шиг ирээдүй хүлээж байгаа гэх утгатай зүйл бичсэн байсан. Энэ нийтлэлийг уншаад би үнэхээр шоконд орж, эргэлзэж эхэлсэн. Учир нь би яагаад насны зөрүүтэй хүмүүс гэр бүл болж болохгүй гэж, ийм зүйл болсон нь насны зөрүүтэй ямар ч хамаагүй гэж бодож байсан юм. Болсон үйл явдалтай холбоотой баримт бүр улам эргэлзүүлж байсан учир би аавын шүүх хурал, мөрдөн байцаалттай холбоотой мэдээллийг сонирхож үзэхээр шийдлээ. Шүүх хурлын протоколыг уншиж, сонсох үедээ би бүр будилж орхив. Өвөөтэй энэ талаар ярилцахыг оролддог байсан ч төдийлөн бүтэлтэй болдоггүй байв. Тэр нэг удаа “Тэд их муудалцдаг байсан. Нэг удаа маш чангаар хашгирах үед нь би очиж байсан” гэв. Би түүнээс “Та яагаад цагдаад хандаагүй юм бэ” гэхэд “Хэрэв Люси биднээс тусламж хүссэн бол бид ямар нэг арга хэмжээ авах байсан” гэв. Энэ бүгдээс харахад өвөө минь маш их харамсаж байгаа нь илт мэдэгдэж байсан юм. Зөвхөн өвөө минь ч бус тухайн үед хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл, насны зөрүүтэй гэрлэлтийн талаар төдийлөн мэдээлэлгүй байсан юм шиг санагдаж байв. Би аавтайгаа уулзаж, хийсэн зүйлдээ харамсдаг эсэхийг мэдэхийг хүсэж байлаа. Хэдийгээр эрт очиж, энэ талаар асуухыг хүсэж байсан ч шүүхээс намайг 16 нас хүртэл түүнтэй уулзахыг хориглосон юм. Түүнтэй уулзахаар очино гэдэг надад хүндхэн байлаа. Анх уулзахдаа аль болох түүний сонирхол, дуртай зүйл гэх мэт энгийн зүйлсийн талаар ярихыг хичээж байв.                Гэхдээ би түүнтэй уулзсандаа огтхон ч харамсаагүй. Харин ч түүнтэй уулзсанаараа төөрөгдөж байснаа ойлгосон. Бүх зүйл гэр бүлийн хүчирхийлэл, хардалтаас үүдэлтэй  байжээ. Аав гурван хүний амь насанд халдсан гэх хэрэгт ял эдэлж байгаа ч хэзээ ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныхаа төлөө ямар ч шийлгэлгүй өнгөрчээ. Баримтат нэвтрүүлэг хийх үед маш олон хүлээн зөвшөөрөхийг хүсэмгүй баримттай нүүр тулгарч байсан ч гарах үр дүн нь эерэг байлаа. Би ээжээ гэх дуудахыг ч хүсдэггүй байсан хүнийхээ талаар илүү ихийг мэдлээ. Өвөөтэйгээ ч дотно болов. Бэлгийн мөлжлөг, насны зөрүүтэй гэрлэлтийн талаар ч мэдээлэлтэй болов. Мөн өөр олон Люсигийг дуу хоолой болж чадахаар боллоо.

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Миний гэр бүлийн нууц

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0