Facebook компани 3.2 тэрбум хуурамч хаяг устгажээ

hi

   “Facebook” компани энэ оны 4-9 дүгээр сарын хугацаанд 3.2 тэрбум хуурамч хаяг болон хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлэх олон сая нийтлэл устгасан байна. “Facebook” компаниас лхагва гарагт танилцуулсан тайланд тэмдэглэснээр, дээр дурдсан хугацаанд устгасан хаягийн тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны 4-9 дүгээр сард нийт 1.55 тэрбум хаягийг устгаж байжээ. Мөн энэ онд “Facebook”-ээс үзэн ядсан үг хэллэг бүхий 11.4 сая нийтлэлийг устгажээ. Үүний зэрэгцээ дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээний компани анх удаа “Instagram” хавсралтаас устгасан нийтлэлийнхээ тоог олон нийтэд танилцуулсан бөгөөд уг нийгмийн сүлжээнээс дээрх хугацаанд 1.2 сая контентыг устгасан байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0