Автозамын түгжрэл эдийн засаг болон ажил эрхлэлтэд сөргөөр нөлөөлдөг

hi

“Ajah”  олон улсын онгоцны буудлаас  Негирийн томоохон хотод тооцогдох Лагосын төв рүү ороход дунджаар найм орчим зарцуулдаг бөгөөд энэ нь Истанбулаас Нигери рүү ниссэнээс даруй хоёр цаг гаруй илүү хугацаа зарцуулахаар байгаа юм. Инка Оггуннибу бол Лагос хотын жирийн нэг иргэн. Тэр өглөө бүр 5.30 минутад гэрээсээ гардаг ч ажилдаа 9.10 минутанд очдог байна. Лагос бол  дэлхийн амьдрахад хамгийн стресстэй хотуудын нэг.  Тус хот 22 сая хүн амтай бөгөөд хүн амын тоогоороо Нью Йорк болон Лондоноос хоёр дахин их. Хотын оршин суугчид долоо хоногт 30 цаг, жилд  1560 цагийг замын түгжрэлд өнгөрөөдөг байна. Тэгвэл дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотууд болох Лос-Анжелос болон Москвагийн иргэд жилдээ 128-210 цагийг замын түгжрэлд өнгөрөөдөг гэсэн судалгаа өнгөрсөн онд гарсан. 2100 он  гэхэд Лагосын хүн амын тоо 88.3 сая болж, дэлхийн хамгийн их хүнтэй хот болохоор байгаа юм. Тиймээс илүү сайн замын байгууламж, өндөр хүчин чадалтай транзит хэрэгтэй болохоор байгаа билээ.

Замын түгжрэл бол сэтгэцийн эрүүл мэндэд асар хор хөнөөлтэй

Замын түгжрэл, дуу чимээ, автомашинаас ялгарах бохирдол нь  хүний биед асар их хор хохирол учруулдаг бөгөөд Лагос хотын иргэд ихээхэн бухимдалтай байнгын стресстэй байдаг нь үүнтэй холбоотой талаар сэтгэл судлаач Олуфеми Олувайта онцолжээ. Лагос хотын иргэдийн олонх нь өглөөний 4.00 цагт гэрээсээ гарч, дунжаар дөрөв орчим цагийг замын түгжрэлд зарцуулж, ажилдаа очоод орой дахин дөрөв орчим цагийг замын түгжрэлд буюу нийт найм орчим цагийг түгжирч өнгөрөөдөг. Энэ нь эргээд ажилчдын ажлын бүтээмжийг ч бууруулдаг байна. Замын түгжрэл улсын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөөтэй. Замын түгжрэлээс үүдэлтэйгээр зөвхөн Лагос хотын бизнесийн салбар дангараа сард дунджаар 30.5 сая ам.доллар алддаг байна. Түүнчлэн Нигерийн хамгийн том далайн боомт болох Апапа замын түгжрэлийн улмаас жилдээ 19 орчим тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг байна. АНУ-д гэхэд өнгөрсөн онд замын түгжрэлийн улмаас эдийн засагт нь 305 тэрбум ам.долларын алдагдал учирсан нь өнгөрсөн 2017 оныхоос даруй 10 орчим тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт аж. Лос Анжелосчууд жилдээ 102 орчим цагийг замын түгжрэлд өнгөрүүлдэг бөгөөд үүнээс үүдэж, 19 тэрбум ам.доллар алддаг байна. Энэ нь жолооч бүрийн халааснаас жилд  дунджаар 2800 ам.доллар гардаг гэсэн үг юм.  Эдийн засагч Кент Химелийн хийсэн судалгаагаар автозамын түгжрэл ажил эрхлэлтэд ч сөргөөр нөлөөлдөг болох нь батлагджээ. Тэрбээр 1990-2003 оны хооронд нийт 85 хотын замын түгжрэл болон ажил эрхлэлтийг судалж үзээд түгжрэл нэмэгдэх хэрээр ажил эрхлэлтийн түвшин буурч байгааг олж тогтоожээ. Тухайлбал, АНУ-ын хамгийн их түгжрэлтэй 10 хотын түгжрэл 50 хувиар буурахад эдгээр хотод ажил эрхлэлтийн түвшин 10-30 хувиар өсч байжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0