Гурван хүн тутмын нэг цахим орчинд хүчирхийлэлд өртдөг

hi

   НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхий дээрх нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар цахим орчинд хүчирхийлэлд өртөж байгаа талаар мэдээлжээ. НҮБ-ын Хүүхдийн сан 13-24 насны 170 мянга гаруй хүнд судалгаа явуулж үзсэн байна. Судалгааны үр дүнг харахад  бараг гурван  хүн тутмын нэг нь цахим орчны хүчирхийлэх гэмт хэрэгт холбогддог гэсэн хариу гарсан байна.

   Судалгаанд хамрагдсан нийт залуусын 36 хувь нь олон нийтийн цахим сүлжээнд доромжлуулсан, нэр хүндээ гутаалгасанхүчирхийлүүлсэн гэсэн хариулт өгсөн бол 19 хувь нь цахим гэмт хэрэг тэр дундаа цахим хүчирхийлэл, доромжлолын хохирогч болсныхоо дараа сургуулиа хаясан гэж хариулжээ. Үүнээс гадна 71 хувь нь  эдгээр үйлдэл  ихэвчлэн фейсбүүк болон инстаграмм цахим сүлжээнд бусад цахим хуудсыг бодвол зонхилон болдог гэдгийг онцолсон байна.

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0