Их Британид амиа алдсан Вьетнамчуудын шарилыг эх оронд нь авчрахад зориулсан хандивын аян өрнүүлж байна

hi

   Их Британид амиа алдсан 39 иргэний шарилыг эх оронд эргүүлэн авчрахаар Берлин болон Лондон дахь Вьетнамчуудын холбоо “GoFundMe” нэртэй “Fundraiser” зохион байгуулж эхлээд байгаа ажээ. “Fundraiser”-ийн тусламжтай нэг гэр бүлд багадаа 1000 ам.доллар хандивлах зорилготой байгаа юм байна. Вьетнамд бүртгэлтэй “Vingroup” 39 хохирогчийн гэр бүлд тус бүрт нь 20 сая донг олгохоо мэдэгдээд байна.

   Вьетнамын Засгийн газраас хохирогчдын гэр бүлийнхэнд зээл олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн билээ. Хэдийгээр Засгийн газраас нь зээл олгохоор болсон ч хохирогчдын гэр бүлийнхэн дунд зээл авсан тохиолдолд буцааж төлөх боломжгүй олон хүн байгаа юм. Хохирогчдын шарилыг эргүүлэн авчрахад 66.2 сая донг буюу 2800 орчим ам.доллар шаардагдахаар байгаа юм. Хэрэв шарилыг нь чандарлуулах бол зардал нь хэд дахин өсөхөөр байгаа билээ.

Эх сурвалж: www.bbc.com

Хаха 2 6 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0