Энэтхэгчүүд 15 минут хүчилтөрөгчөөр амьсгалахад дөрөв орчим ам.доллар төлж байна

hi

   Энэтхэгийн нийслэл Дели хотын агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрсэн тул хотын оршин суугчид хүчилтөрөгчийн мухлагаар үйлчлүүлж эхэлжээ. Энэтхэгийн хойд нутгуудаар агаарын бохирдол “аюултай” түвшинд хүрч, амьсгалын замын өвчнүүд газар авчээ. 15 минут хүчилтөрөгчөөр амьсгалахад 300 рупи буюу дөрөв орчим ам.доллар аж Агаарын бохирдлын улмаас  Дели хотын удирдлагууд сургуулиудын үйл ажиллагаа болон барилгын ажлыг түр хугацаагаар зогсоож, зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан.

   Түүнчлэн энэ сарын 4-нөөс эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгойг харгалзан хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн билээ. Энэтхэг дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын тоонд багтдаг бөгөөд тус улсад жилийн энэ үед агаарын бохирдол хамгийн өндөр хэмжээнд хүрдэг.

Эх сурвалж: bbc
 

Хаха 2 6 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0