АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээ зогсжээ

hi

Хонконг дахь ардчилал болон хүний эрхийн тухай хууль АНУ-д батлагдсантай холбоотойгоор Вашингтон, Бээжингийн худалдааны хэлэлцээрт хүрэх яриа хэлэлцээ түр хугацаанд зогсжээ. АНУ-ын Засаг захиргаанаас “Хонконгийн тухай хуультай холбоотойгоор худалдааны хэлэлцээрт хүрэх зөвөлгөөн одоогоор түр зогсоод байгаа” хэмээн мэдээлсэн байна. Түүнээс гадна АНУ-ын өмнө нь ногдуулсан гаалийн татварыг цуцлах, худалдааны гэрээг хэрэгжүүлэх механизм, АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад олгох БНХАУ-ын эрх баригчдын баталгаатай холбоотой хэд хэдэн асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа аж. Эцсийн байдлаар худалдааны хэлэлцээрт хүрэх хүрээнд эхний үе шат өндөрлөж байгааг тэмдэглэсэн хэлэлцээрт хаана гарын үсэг зурахыг АНУ-ын засаг захиргаа шийдээгүй байгаа юм. 

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0