Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дүрвэж буй хүмүүст виз олгоно

hi

“Oxfam” судалгааны байгууллагаас уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор 20 сая орчим хүн ирэх 10 жилийн хугацаанд орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрээд буй талаар мэдээлжээ. Хүмүүс галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт,  түймрээс үүдэн дотооддоо мөргөлдөөнтэй байгаа улс орнуудын иргэдээс хэд дахин олноороо шилжин суурьшиж, орон гэрээ орхин явдаг байна. . 2016 онд Энэтхэгийн 330 сая иргэн ганд нэрвэгдсэн байна. 2013 онд гэхэд л  119 улсад байгалийн гамшгаас болж 22 сая хүн орон гэргүй болсон нь үймээн самуун, хүчирхийллээс болж орон гэрээсээ дайжсан хүний тооноос бараг гурав дахин олон юм. Энэ зууны дунд үе гэхэд 25 саяас тэрбум орчим хүн уур амьсгалын өөрчлөлтөөс болж дүрвэхэд хүрнэ гэсэн судалгаа байна.  Гэхдээ мэргэжилтнүүд хамгийн бодит тоо нь харин 200 сая гэж үзэж байна. Үүнээс үзвэл уур амьсгалын өөрчлөлт зөвхөн экологийн сүйрэл авчраад зогсохгүй, хүмүүнлэгийн гамшиг ч дагуулах нь тодорхой байна. Зөвхөн Номхон далайн арлуудад гэхэд л ганц зууны дотор 2.2 сая хүн орон гэргүй болжээ. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтэй холбоотойгоор дүрвэж буй иргэдийн тоо хурдацтай нэмэгдэж буйтай холбоотойгоор Шинэ Зеландын  Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөөс болж эх орноосоо дүрвэсэн хүмүүст зориулж виз гаргахаар төлөвлөж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн хүмүүст зориулж  виз гаргах тухай Шинэ Зеландын эвслийн Засгийн  газарт орсон Ногоон нам сонгуулийн үеэр сонгогчдод амласан юм. Хөдөлмөрийн намаар удирдуулсан эвслийн Засгийн газарт Ногоон намын лидер Жеймс Шо уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан сайдаар томилогдсоноор амлалтаа биелүүлж, шинэ төрлийн виз гаргах гэж байна. Жеймс Шо Шинэ Зеландын радиод өгсөн ярилцлагадаа Номхон далай дахь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас орон гэрээ орхиход хүрсэн иргэдэд шинэ төрлийн хүмүүнлэгийн визийг туршилтын журмаар олгох юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд бид Номхон далайн арлууд дээрх хамтын нийгэмлэгүүдтэй хамтарч ажиллах болно” гэжээ.

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0