Европт улаан бурхны халдвар газар авах хандлагатай байна

hi

  Өнгөрсөн 2018 онд Европт улаан бурхны халдвар авсан хүний тоо өмнөх оныхоос дөрөв дахин нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Тус байгууллагын мэдэгдсэнээр, энэ халдварт өвчин тус бүс нутагт 21 мянга гаруй хүнд халдварласан байна. Энэ өвчний халдвар авсан хамгийн олон тохиолдол Румын, Итали болон Украинд бүртгэгдсэн байна. Европт бүртгэгдсэн улаан бурхны халдварын 72 хувь нь буюу 15 мянган тохиолдол тус гурван улсад бүртгэгдсэн гэнэ. 15 улс, тэдгээрийн дотор Грек, Герман болон Сербид улаан бурхны халдвар авсан 100 гаруй тохиолдол өнгөрсөн онд бүртгэгдсэн байна.

   Мөн энэ онд ч гэсэн улаан бурхны халдвар газар авах хандлагатай байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ. Улаан бурхан нь амьсгалын замаар, шүлсээр дамжин халдварладаг өвчин юм. Найтаалгах эсвэл ханиах үед энэ өвчний вирус агаарт маш хурдтай тархдаг бөгөөд халдвар авснаас хойш 10 хоногийн дараа бие дээгүүр улаан юм туурах, өндөр халуурах зэргээр анхны шинж тэмдэг илэрдэг.  Халдвар авсан хүмүүс ерөнхийдөө гурван долоо хоногийн дотор эдгэрдэг боловч дархлаа сул, тураалтай хүүхдүүд энэ өвчин туссан тохиолдолд уушгины хатгаа тусаж, хараагүй болох цаашилбал амь насаа алдах аюултай. Жил бүр дэлхийн хэмжээнд хоёр сая орчим хүн уг өвчний улмаас амиа алддаг байна.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0