Энэтхэг Улс хууль зөрчиж баригдсан тансаг зэрэглэлийн Пентхауснуудыг нураах шийдвэр гаргажээ

hi

Энэтхэгийн Керала мужийн эрх баригчид Байгаль орчны тухай хууль зөрчиж, нуурын эрэг дээр баригдсан тансаг зэрэглэлийн орон сууцны цогцолборуудыг нураах шийдвэр гаргажээ. Өнгөрсөн жил мөн хэд хэдэн Байгаль орчны тухай хууль зөрчсөн барилгуудыг нурааж байсан гэнэ. Харин энэ жил 2000 орчим оршин суугчтай 343 орон сууцны хорооллыг өнгөрсөн ням гарагаас эхлэн нурааж эхэлжээ.

Нураах барилгууд нь барилга, байгууламж барихыг зөвшөөрөөгүй далайн эргийн зөөлөн хөрстэй бүсэд баригдсан байна. Нураах жагсаалтад орсон барилгыг худалдаж авсан хүний олонх нь банкирууд, өндөр албан тушаалтан, тэтгэвэрт гарсан чинээлэг эрхмүүд байгаа гэнэ. 

Тухайлбал, нураах жагсаалтад орсон орон сууцны оршин суугч ВВС-д өгсөн ярилцлагадаа 2006 онд Альфа Серенэд байрлах 2140 хавтгай дөрвөлжин метр талбайг 70 мянган ам.доллароор худалдаж авснаа ярьсан байна. Харин өнгөрсөн жил орон сууц нь 176 мянган ам.доллароор үнэлэгдэж байжээ.Хэдийгээр оршин суугчид орон сууцаа нураалгахыг эсэргүүцэж байгаа ч мужийн захиргаанаас хотхоны ус болон цахилгааныг хязгаарлаж, иргэдийг орон сууцаа орхихоос өөр аргагүйд хүргэж байгаа аж. Түүнчлэн Керала мужийн захиргаанаас оршин суугчдад 35 мянган ам.долларын нөхөн олговор олгохоор төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: BBC

 

Хаха 1 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2