М. Учрал


Австрали улс: Гамшгаас амьд үлдсэн амьтадаа агаараас хооллож байна

hi

Австалийн Засгийн газар түймрийн бүс нутагт амьд үлдсэн, өлсгөлөн амьтдыг хооллох шийдвэр гарган 1815 кг хүнсийг агаараас хаяжээ.

Их хэмжээний түймрийн улмаас Австралийн нэг тэрбум гаруй амьтан үхэж үрэгдсэн. Хаданд нутагладаг давжаа имж болон бусад зэрлэг амьтад олон сая газар нутгийг хамарсан гал түймрийн улмаас одоо идэх хоолгүй байгаа аж.

Шинэ Өмнөд Уэльс мужийн Байгаль орчны сайд Мэтт Киний хэлснээр “Тус бүс нутагт маш цөөн тооны өвс ургамал үлдсэн ба байгалийн нөөц баялаг нөхөн сэргэх хүртэл бидний өгөх нэмэлт хоол тэжээл тэднийг тэнхэрч сэргэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байна” гэжээ. Амьтдад хоол тэжээл тараах энэхүү үйл ажиллагаа тус улсын түүхэн дэх хамгийн томдоо тооцогдож байгаа аж.

Тэд хүнсэнд чихэрлэг төмс, лууван зэрэг ногоонуудыг өгчээ. Мөн тэд хоолыг идэж байгаа эсэх өөр юу шаардлагатайг мэдэхийн тулд хяналтын камернуудыг суурилуулсан байна. 

Эх сурвалж: Today.com

Хаха 0 0 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх