Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр тодров

hi

     “Worldatlas” сайтад “The Coldest Capital Cities In The World” буюу “Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл” нэртэй нийтлэл гарчээ. Уг нийтлэлд Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр нэрлэсэн байна. Түүнчлэн “Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэхээр хамгийн түрүүнд Канад, Орос, Исланд эсвэл Скандинавын орны хотууд толгойд орж ирдэг. Гэтэл яг үнэндээ дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бол Улаанбаатар хот. Тус хотод жилийн дундаж температур хасах 1.3 хэм байдаг. Хамгийн хүйтэн үе нь нэгдүгээр сар бөгөөд жилийн энэ үед цельсийн хасах 35-40 хэм хүртэл хүйтэрдэг” хэмээжээ. Түүнчлэн тус сайт дэлхийн хоёр дахь хүйтэн нийслэлээр Казахстаны Астанаг нэрлэжээ. Астана хот зундаа хур тунадас ихээр унаж, чийглэг байдаг ч өвөлдөө хуурай, хүйтэн байдаг. Жилийн хамгийн хүйтэн үедээ цельсийн хасах 30-35 хэм хүрч хүйтэрдэг байна. Харин жагсаалтын гуравдугаарт, ОХУ-ын нийслэл Москва хот орж байна. ОХУ бол эрс тэрс уур амьсгалтай орны нэг. Тус хот өвөлдөө хасах 25-30 хүрч хүйтэрдэг. Дөрөвдүгээрт, Финландын нийслэл Хельсинк хот орсон бөгөөд хамгийн хүйтэндээ хасах 20 градус хүртэл хүйтэрдэг гэнэ. Харин тавдугаарт Исландын нийслэл Рейкжавик орсон байна. Рейкжавик хот Хельсинк хоттой бараг л ижил градуст хүрч хүйтэрдэг аж.

Эх сурвалж: www.worldatlas.com

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0