М. Учрал


Барак Обама: Түүний амьдралын хамгийн сонирхолтой хоёр дахь үе дөнгөж эхэлж байсан

hi

    АНУ-ын алдарт сагсан бөмбөгчин Коби Брайант, түүний охин Жианна нар Калифорнийн Калабасас хотод нисдэг тэрэгний ослоор амиа алдаад байна. Тэрбээр өөрийн хувийн нисдэг тэргээр явж байсан бөгөөд онгоцонд нийт есөн хүн явж байсан аж. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

    Коби Бин Брайант бол NBA буюу АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн сагсанбөмбөгчин юм. Тэрбээр "Лос-Анжелес Лейкерс" багт хүчин зүтгэж байсан бөгөөд зөвхөн тус багт 20 улирал дараалан тогложээ. Бүх оддын тоглолтод 18 удаа оролцож, улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогч болж байв. Мөн плей-оффын шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хоёр удаа дараалан хүртсэн байна. Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Леброн Жеймс түүний амжилтыг эвдэх хүртэл Брайант 33643 оноотойгоор NBA-гийн түүхэн дэх хамгийн амжилттай сагсанбөмбөгчдийн жагсаалтад гуравдугаарт бичигдэж байлаа. Тэрбээр АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008, 2012 оны Олимпын наадамд түрүүлж, 2007 онд Америкийн аваргын цомыг хүртжээ. Коби Брайант "Оскар"-ын шагнал хүртсэн анхны сагсанбөмбөгч болсон билээ. Тэрбээр зодог тайлахдаа бичиж байсан “Хүндэт сагсан бөмбөг танаа” /Dear Basketball/ шүлгээрээ найруулагч Глэн Кийнтэй хамтран анимейшн бүтээсэн бөгөөд 2018 онд энэхүү бүтээлээрээ шилдэг богино хэмжээний анимэйшн киноны төрөлд Академийн шагналыг хүртсэн юм.

     “Lakers” Коби Брайанттай хамт тоглож байсан Шакил О'Нил “Тохиолдсон энэ зовлонг үгээр илэрхийлэх боломжгүй. Би таньд хайртай. Үргэлж санан дурсах болно” гэсэн бол  Брайанттай зэрэгцэн олимпын алтан медаль хүртсэн Дерон Уильямс “Миний урьд өмнө нь тоглож байгаагүй хамгийн том өрсөлдөгч минь чи байсан” хэмээжээ.  Түүнчлэн  алдартай тоглогч асан Тони Паркер “Зүрх шимшрүүлэм” үйл явдал боллоо гэсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Аймшигтай мэдээ байлаа. Тэр гэр бүлдээ маш их хайртай байсан. Сайхан охин Жианна амиа алдсан нь байдлыг улам дордуулж байна” гэжээ. Харин АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама түүнийг домог хэмээгээд “Түүний амьдралын хамгийн сонирхолтой хоёр дахь үе дөнгөж эхэлж байсан” гэж жиргэжээ.  Олимпын алтан медальт найман удаагийн спринтер Усэйн Болт мөн энэ мэдээнд итгэж чадахгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Хаха 1 2 Таалагдсан 7 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2