Э.Намуун


Энэтхэг иргэд, Монгол улс руу 30 хоногийн визгүй зорчих боллоо

hi

      2020 онд Энэтхэг, Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн ойн баярын хүрээнд  “Энэтхэг, Монгол улсын өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвийн дор шинэчилсэн стратекийн түвшинд хамтын ажиллагаа явуулж байна.  Хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхай, газрын тос, мэдээлэл технологи, эмийн үйлдвэрлэл болон аялал жуулчлал зэрэг тал бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ жил хамгийн чухал байр суурийг тавьж байна.

Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ жилийн зуравдугаар  сараас  Будда бурханы 55 ангит цуврал киног монгол хэлээр үзэгчдийн хүртээл болгоно. Мөн Энэтхэг иргэд, Монгол улсад  30 хоногийн  визгүй зорчих, Монгол иргэд Энэтхэг улсыг зорихдоо биечлэн яамнаас ирж үнэгүй виз авах, онлайнаар  захиалсан тохиолдолд 48 цагийн дотор виз нь гарах гэсэн харилцан хамтарсан хөнгөлөлтүүд бий болжээ.  Ийнхүү хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдааны төсөл өргөжиж байгаатай холбоотойгоор газрын тосны  боловсруулалт  үйлдвэрийн 1 тэрбум  дээр нэмээд 236 сая долларын  нэмэлт  санхүүжилт баталсан. Мөн 20 сая ам долларын  “Мэдээлэл Технологийн Төв”  барилгын ажлыг эхлэнэ. Түүнчлэн  1000 англи хэлний монгол багш нарыг  Энэтхэг болон Монголд мэргэжил дээшлүүлэн сургана гэгчлэн ойн хүрээнд олон ажил төлөвлөгдсөн байгаа юм. Ийнхүү цаашдаа манай хоёр орны харилцаа улам бүр идэвхижиж, өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

Хаха 10 94 Таалагдсан 9 Гунигтай 32 Нүдний булай 22 Пөөх