Админ


Коронавирусийн халдвар авсан дөрвөн хүн тутмын нэгийнх нь биеийн байдал хүндэрч байгаа

hi

   “China daily”-гийн мэдээлснээр нийт халдвар авсан хүний 1370-ийнх нь биеийн байдал хүндхэн байгаа бол вирус тархаж эхэлснээс хойш 124 хүнийг эмчилж, эмнэлгээс гаргаад байгаа юм байна. Ноттингемийн их сургуулийн вирус судлаач, профессор Жонатан Балл “China daily”-д өгсөн ярилцлагадаа “Вирусийн эсрэг вакцин байхгүй учир илэрч буй шиж буй тэмдгийг бууруулах болон дархлаа дамжих эмчилгээ хийж байгаа. Халдвар авсан тохиолдолд уушгины үрэвсэл болох тохиолдол их байгаа учир амьсгал дэмжих, уушги  хамгаалах эмчилгээ хийж байгаа. Гэхдээ вирусийн халдвар авсан дөрвөн хүн тутмын нэгийнх нь  биеийн байдал хүндэрч байна. Цусны даралт нь тогтворгүй хүмүүст судсаар хүчилтөрөгч тарих арга хэмжээ ч авч байгаа” хэмээжээ.  Ухань Жиньинтан эмнэлгийн дарга Жан Дингю биеийн байдал нь сайжраад эмнэлгээс гарсан хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа гэдгийг онцолсон байна.

ХДХВ-ийн эм нөлөөтэй юу?

Коронавирусийн эсрэг вакциныг албан ёсоор гаргаж аваагүй байгаа учраас  ХДХВ-ийн вирусын эсрэг эм болох лопинавир болон ритонавирыг үр дүнтэй эсэхийг туршиж байгаа аж. Учир нь, эдгээр эм нь SARS-ийн вирустэй тэмцэхэд чухал нөлөө үзүүлж байжээ.

Вакцины тухайд

Дэлхийн олон оронд вирусийн эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Хэдийгээр вакцин гаргаж авсан ч клиникийн туршилт хийж, хүнд хэрэглэх хүртэл нэлээд хугацаа шаардахаар байгаа юм. 2003, 2012 онд дэгдсэн  SARS, MERS-ийн эсрэг вакциныг одоо хүртэл гаргаж аваагүй л байна. Профессор Жонатан Баллын  ярьснаар вирусийн эсрэг вакцин үйлдвэрлэсэн тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шалгалтаар орж, багадаа жилийн дараа л хүнд хэрэглэх боломжтой аж.

Вирусийн тархалт хэзээ буурах вэ

Хятадын Өвчлөлийн хяналт болон урьдчилан сэргийлэх төвийн тэргүүлэгч тахал судлаач Цзэн Гуаны өгүүлснээр вирусийн далд үеийг Ухань хотод хөл хорио тогтоосон нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тооцвол хоёрдугаар сарын дунд хүртэл тархалт оргилдоо хүрч, үүнээс цааш аажмаар буурах аж. Түүнчлэн ХБНГУ-ын Геттингений их сургуулийн профессор Ю Сяохуа вирус дэгдсэнээсээ хойш 90 хоногийн хугацаанд хамгийн дээд цэгтээ хүрч эрчимжихээр байгааг анхааруулсан байна. Тэрбээр энэ таамгаа 2002-2003 онд дэгдсэн SARS-ийн дэгдэлтэд үндэслэн гаргажээ.

Эх сурвалж: bbc.com

Хаха 3 4 Таалагдсан 4 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0