М. Учрал


“Ремдесивир” эм шинэ кронавирусийг бүрэн устгах эсэх нь баталгаагүй

hi

Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам, Үндэсний эрүүл мэндийн комисс, Үндэсний эрүүл мэндийн бүтээгдэхүүний асуудал хариуцсан удирдах газар коронавирусийн эсрэг “Ремдесивир” эмийг эмчилгээний туршилтад ашиглах зөвшөөрөл олгожээ. Ийнхүү уг эмийг коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаа туссан өвчтөнүүдэд   уулгаж эхлэхээр болсон байна. “Ремдесивир” эмийг Америкийн эмийн бүтээгдэхүүний “Gilead Sciences” компани бүтээсэн аж. Уг эм нь амьсгалын замын цочмог  хам шинж (SARS), Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж (MERS), хумхаа зэрэг өвчнийг үүсгэгч вирусийн эсрэг сайн үр дүн үзүүлсэн байна. Гэхдээ  туршилтын журмаар хэрэглэж буй уг эм нь  дэлхийн аль ч улсад лицензлэгдээгүй, вирусийг бүрэн устгах эсэх нь албан ёсоор батлагдаагүй ч халдвар авсан өвчтөнүүдэд хийж буй эмчилгээнээс илүү үр дүнтэй байгаа учраас л туршилтаар хэрэглэж байгаа аж.   Туршилтыг Хятад-Японы найрамдлын эмнэлэг, Хятадын Анагаахын шинжлэх ухааны академийн харьяа “Materia Medica” хүрээлэн удирдсан бөгөөд цаашид Ухань хотын хэд хэдэн эмнэлэгт туршихаар төлөвлөж байгаа юм байна. Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгийн вэбсайтад байрлуулсан мэдээлэлд дурдсанаар, эмийг хүнд болон хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдэд аль алинд нь туршиж үзэх гэнэ.  Энэхүү эмэнд ихээхэн найдлага тавьж байгаа хэдий ч эмчилгээний туршилт хэр үр дүнтэй болохыг хүлээх хэрэгтэй гэдгийг судлаачид онцолж байна.

“Ремдесивир” эмийн талаар

Уг эмийг Эбола,  Марбургийн вирусийн халдварыг эмчлэх зорилгоор “Gilead Sciences” компани 2013 онд бүтээсэн ч дараа нь Жунин (Junin), Ласса (Lassa), MERS, SARS зэрэг вирусийн эсрэг хэрэглэж байжээ. Эбола вирусийн эсрэг хамгийн олон хүнд ашиглагдаж байсан ч Конго Улсын эрүүл мэндийн ажилтнууд эмийг вирусийн эсрэг төдийлөн  үр дүн үзүүлэхгүй байгаа талаар мэдээлснээс хойш хэрэглээ нь буурсан аж.

Эх сурвалж: www.aljazeera.com

Хаха 0 2 Таалагдсан 3 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0