М. Учрал


ДЭМБ амны хаалт, амьсгалын аппаратны нөөц хүрэлцэхгүй байгааг анхааруулав

hi

    БНХАУ-ын 31 бүс нутагт өчигдрийн байдлаар коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 2656 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас өчигдөр шөнө 97  хүн нас баржээ. Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, коронавирусээр халдварласан хүний тоо дэлхийн хэмжээнд 40171-д хүрч, нийт 908 хүн нас барсан байна. Мөн коронавирусийн халдвар авсан байх магадлалтай тохиолдол 28942 болж, биеийн байдал хүндхэн байгаа  хүний тоо 6188 хүрчээ. Үүнээс гадна эмнэлгээс гарсан хүний нийт тоо 2649 болж өссөн байна.

Вирусийн халдвартай өвчтөнүүдтэй ойр байсан 371905 хүн тогтоогдсоноос 31124 хүнийг гэр лүү нь буцаасан бол 188183 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж.  Шинэ төрлийн коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 800 давснаар 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн (SARS) улмаас нас барсан хүний тоог даваад байгаа юм. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас барсан.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн  Тедрос Аданом  “Халдварт өвчнөөс хамгаалах бүтээгдэхүүний үнэ 20 дахин өсөөд байгааг онцлоод олон улсын хэмжээнд амны хаалт болон амьсгалын аппаратын нөөц Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон түнш байгууллагуудын хэрэгцээнд хүрэлцэхээргүй байгааг анхааруулжээ. Зөвхөн БНХАУ-д л гэхэд  коронавирус дэгдсэнээс хойш амны хаалтын эрэлт 100 дахин нэмэгдсэн байна.

Хаха 0 4 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0