Админ


Биг Бен цамхгийг 2021 онд бүрэн засварлаж дуусна

hi

    Их Британийн хамгийн алдартай цаг болох Биг Бен цамхгийн цаг 157 жилийн турш тасралтгүй цохилж, Лондончуудад чимээ өгсний эцэст 2016 оны дөрөвдүгээр сард гэнэт зогссон билээ. Тухайн үед цагны механизм доголдсон байх магадлалтай гэж үзэж, засварын ажлыг нь 2017 оноос эхлүүлж байв. Тэгвэл засварчид цагийг засах явцдаа Дэлхийн II дайны үеийн гэмтэл илрүүлжээ. Уг гэмтлийн улмаас цагийг засах зардал 24.3 сая ам.доллароор өссөн байна. Холбогдох албаныханы мэдээлснээр цагийг 2021 он гэхэд бүрэн засаж дуусахаар байгаа аж. Түүнчлэн нарийн сийлбэр бүхий уран нарийн хийцийг сэргээхэд тусгай мэргэжилтэн шаардлагатай гэнэ.  Хонх өдөр тутам дуугарахгүй ч онцгой баяраар, тухайлбал шинэ он солигдох мөчид дуугарч байгаа юм. Дэлхийн  II дайны үед Лондон хотыг германчууд бөмбөгдөж байхад ч цамхагийн хонх ажиллаж байсан ба зөвхөн дайсны нисгэгч нарт баримжаа болохгүйн тулд цагны нүүрийн гэрэлтэлтийг болиулж байжээ. Гэсэн хэдий ч 1941 оны агаарын довтолгооны үеэр цагны нүүр гэмтэж байсан түүхтэй юм.

Лондон хотын төвд оршдог Биг Бен цамхгийн цагийн зөвхөн хонх нь гэхэд л 13.5 тоннын жинтэй. Олны нэрлэж заншсанаар Биг Бен буюу албан ёсны нэрээр Их хонхот цамхаг нь Лондонгийн төв хэсэгт Умард Вестминстерийн ордны ойролцоо байрладаг бөгөөд цаг байрладаг хэсгийг Хатан хаан Элизабетагийн цамхаг хэмээн нэрлэдэг аж. Уг цамхаг нь 1858 онд баригдаж дууссан ба 2009 онд 150 жилийн ойгоо тэмдэглэсэн түүхтэй. 312 жижиг эд ангиас бүрдэх долоон метрийн урттай Биг Бений цагийн дуунаар өглөө эрт сэрдэг Лондончууд олон жилийн турш уг цагийн дууг сонссоор дасчихсан гэдэг. Тиймээс ч нэгэн иргэн “Цаг дуугарахгүй болохоор надад их хэцүү байна. Өглөө арай гэж сэрж байна” хэмээн ярьсан байдаг.

Эх сурвалж: edition.cnn.com

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0