М. Учрал


Кени валентиний баяраар өдөрт 360 тонн цэцэг экспортолдог

hi

   Усны нөөц хамгийн бага байдаг Африкийн орнуудад усны хэрэглээ асар их шаарддаг цэцгийн үйлдвэрлэлүүд төвлөрсөн. Тухайлбал Кени Улсыг нэрлэж болох юм. Тус улс  валентиний баярын өдрүүдэд өдөрт 360 тонн цэцэг экспортолдог байна. Цэцгийн тариалалт болон экспортоор Голланд, Колумб, Эквадор  тэргүүлдэг бол Кени дөрөвдүгээрт бичигддэг бөгөөд тус улс жилдээ 141 сая ам.долларын цэцгийн экспорт хийдэг нь улсынхаа хоёр дахь том салбарт ордог аж. Цэцэгтэйгээ адил энэ салбар нь өөрөө маш эмзэг ч гэлээ Валентины баяр мэт томоохон тэмдэглэлт өдрүүд дэлхийн цэцгийн тариалалт, худалдааны бизнесийг амь оруулдаг.  

Мэдээж цэцгийн эрэлт хэрэгцээг дагаад нутгийн оршин суугчид амьдралаа залгуулах боломж бүрддэг байна.  Манай урд хөрш Хятад Улс ч Кенийн цэцгийн салбарт асар их хөрөнгө оруулж зах зээлийг эзэлж эхэлсэн бөгөөд Азидаа хамгийн том үйлдвэрлэгч болоод байгаа. Хятадад тариалсан сарнай цэцэг Америк эсвэл  Европт тээвэрлэгдэн очихдоо өөрийн өртгөөсөө 90 орчим хувийн өндөр үнээр зарагддаг гэх судалгаа бий. Тун удахгүй Хятад Улс Голландын дараах хамгийн том цэцэг экспортлогч болох нь тодорхой байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0