М. Учрал


XXI зуунд дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхах атлаа өв уламжлалаараа жуулчдыг татах Монгол

hi

Японы “Аsia.nikkei” дээр гарсан Mongolians embrace 21st century tourism boom” нийтлэлийг орчуулан хүргэж байна.

    Хэрэв та Монголд аялвал Чингис хаан гэх нэртэй олон зүйл байдгийг мэдэх болно. Түүний нэрээр нэрлэсэн архи, шар айраг хүртэл  бий. Энэ нь тал нутгийн олон омог, аймгийг нэгтгэж, эзэнт гүрэн байгуулсан удирдагчдаа хүндэтгэл үзүүлж буй нэг хэлбэр гэж ойлгож болох юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан тус улс олон улсын онгоцны буудлаа Чингис хаан болгон өөрчилсөн. Гэхдээ энэ нисэх буудал зуны улиралд Монголыг зорих жуулчдыг хүлээн авахад хүрэлцэхүйц том биш. Харин шинээр байгуулагдаж буй нисэх буудал нь ирэх тавдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхлэх бөгөөд одоогийнхоос гурав дахин олон зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Сүүлийн жилүүдэд олон улсын аялал жуулчлал Монголд хурдацтай хөгжиж, тус улсыг зорих жуулчдын тоо ч тогтмол өссөөр байгаа юм. Тухайлбал, 2018 онд 529 мянган жуулчин ирсэн бол өнгөрсөн оны 11 сарын байдлаар 550 орчим мянга болж өсчээ. Тус улсад  300 гаруй зочид буудал, 400 аялал жуулчлалын компани, 600 амралт, жуулчны бааз тогтмол үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Шинээр байгуулагдсан онгоцны буудал Улаанбаатар хотоос 50 орчим км-ийн зайтай ч ердөө хоёрхон цагийн дотор хотын төв цэг болох Сүхбаатарын талбай дээр ирэх боломжтой. Жуулчдын олонх нь Улаанбаатар хотоос зүүн зүгт орших 40 метр Чингис хааны байгууламжийг зорьдог. Түүнчлэн зарим жуулчид одоо хүртэл хадгалагдаж буй нүүдэлчин уламжлалыг ихэд сонирхож, малчин айлд хамт амьдрах нь ч бий. Иймэрхүү жижиг бизнес эрхэлдэг малчин айл ч олон байдаг.

    Түүнчлэн ийм бизнес эрхэлдэг айлууд зуны цагт шаггүй ашиг олдог байна.  Тав болон есдүгээр сард цастай байх тохиолдол байдаг тул жуулчид тус улсын Үндэсний баяр болох Наадамын үеэр тус улсыг зорих нь элбэг. Учир нь , Наадамын үеэр үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа үзэх боломжтой. Монголын хахир, хүйтэн өвлийг эс тооцвол тус улсад өвлийн олон арга хэмжээ ч мөн болдог. Ер нь тус улсад хэдийд ч очсон хийх зүйл, үзэх газар элбэг орон. Үзэсгэлэнт байгаль бүхий өргөн, уудам газар нутаг нь одоо хүртэл хүний гар хүрээгүй, онгон, зэрлэг хэвээрээ.  Монгол Улс XXI зуунд дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхах атлаа аугаа эзэн хааныхаа үлдээсэн өв уламжлалыг үргэлжлүүлэн гаднын жуулчдыг жил ирэх тусам татсаар байна.

Эх сурвалж: asia.nikkei.com

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0