М. Учрал


Covid-19 вирусын дэгдэлтийн улмаас бэлгэвчний хомсдол үүсчээ

hi

Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон болох БНХАУ-д коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор олон зуун үйлдвэр үйлдвэрлэлээ бууруулснаас үүдэж, дэлхийн зах зээл дээрх зарим бүтээгдэхүүний эрэлтэд нөлөөлөөд байна.

Худалдан авалтын үймээн

Хятадаас ихээхэн хамааралтай байдаг Хонконгт сүүлийн хэдэн долоо хоногийн турш ариун цэврийн цаас, будаа, гоймон ихэд эрэлттэй байна. Түүнчлэн вирусийн дэгдэлттэй холбоотойгоор хорио цээр тогтоосноос Хятадын  гахайн махны экспорт буурч, АНУ, Бразил, Европын хэд хэдэн оронд гайхайн махны дутагдал үүсээд байна.

Хувцасны үйлдвэрлэл буурав

Дэлхийн алдартай олон брэндийн үйлдвэр БНХАУ-д байдаг. Вирустэй холбоотойгоор хувцасны үйлдвэрлэл 60 орчим хувиар буураад байгаа юм. Түүнчлэн дэлхийн алдартай брэндүүдийн загварын томоохон шоунууд ч цуцлагдаад байна.

Бэлгэвчний дутагдал

Хонконг, Сингапур, ОХУ-д бэлгэвч олоход хүндрэлтэй байгаа ажээ. Учир нь, БНХАУ дэлхийн нийт бэлгэвчний дөрөвний нэгийг дангаараа үйлдвэрлэдэг бөгөөд Азийн бараг бүх орон тус улсаас бэлгэвч экспортолдог байна.

Хүмүүсийн зан авирт өөрчлөлт орж эхлэв

Хүмүүсийн зан чанар, харилцаанд ихээхэн өөрчлөлт орж эхлээд байгаа ажээ. Хүмүүс чухал шаардлагагүй бол хүмүүстэй холбоо барихаас аль болох зайлсхийх болжээ.

Эх сурвалж: www.rt.com

Хаха 1 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0