М. Учрал


Адханом Гебрейесус: Халдвар авсан хүний олонх нь эдгэрэх боломжтой

hi

    Коронавирусийн халдварын тархалт цар тахлын хэмжээнд хүрэх магадлал өндөр байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  тэргүүн Тедрос Адханом Гебрейесус даваа гарагт анхааруулжээ. Гэхдээ халдварыг хяналтад авах бүрэн боломжтой гэдгийг тэрбээр онцолсон байна. Гебрейесус халдвар авсан хүний олонх нь эдгэрэх боломжтой хэмээгээд халдварын 80 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн Хятадад өвчтөнүүдийн 70 гаруй хувь нь эдгэрэн эмнэлгээс гарсныг иш татсан байна.

    БНСУ-д өчигдөр коронавирусийн халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7513 болоод байна. БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарласнаас хойш эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Дэгү, Гёнсаны халдварын тархалтыг хязгаарлахад гол анхаарлаа хандуулан ажилласаар байгаа аж. Түүнчлэн ОХУ-д  вирусийн халдвар авсан хүний тохиолдол 20 болсон байна. Шинэ төрлийн титэм вирусийн халдварын тоогоороо дээгүүрт орж буй Иранд нөхцөл байдал хүндэрч, төрийн өндөр дээд албан тушаалтнууд ч халдвар авсан нь тогтоогдоод буй. Тэгвэл энэ удаад Францын сайдаас халдвар илэрсэн байна. AFP агентлагийн мэдээлснээр, Францын Соёлын сайд Франу Риестерээс COVID-19 вирусийн халдвар илэрсэн бөгөөд тэрбээр гэртээ тусгаарлагдсан, биеийн байдал хэвийн байгаа гэнэ. 

Дэлхий даяар шинэ төрлийн аюулаас хамгаалахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Хориг, хязгаар, хатуу арга хэмжээнүүд халдварын тархалтыг хазаарлахад тустай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд дэлхий даяар 111 мянга гаруй халдвар бүртгэгдэж, 4000 орчим хүн нас барсан, өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга гараагүй энэ үед цорын ганц зөв арга нь хориг гэдэгтээ олон хүн санал нийлж байна. 

Эх сурвалж: www.cnbc.com

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0