М. Учрал


Коронавирусын улмаас амиа алдсан нөхрийнхөө цогцостой гэртээ хоригджээ

hi

   Коронавирусын тархалтаас болж Итали улс онц байдал зарлан, орон даяар хөл хорио тогтоогоод байгаа. Өчигдрийн байдлаар Италийн Боргетто хотын захирагч Санто Спирито хорио цээрийн хязгаарлалтын улмаас нөхрийнхөө цогцостой гацсан эмэгтэйн тухай хэвлэлийхэнд мэдэгдэл хийжээ.

Бүсгүйн нөхөр Kоронавирусээс болж даваа гарагийн үүрийн 02 цагт нас барсан бөгөөд цогцосыг лхагва гараг хүртэл хөдөлгөх боломжгүй хэмээн хотын дарга мэдэгдсэн. Түүнчлэн талийгаачийг нас нөхчихөөс өмнө нөхөн сэргээх эмчилгээнд орохыг зөвлөсөн ч татгалзсан нь энэхүү нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Бүсгүйн хөршүүд нь нөхрийнхөө цогцостой түгжигдсэн түүний сэтгэл санааны байдалд ихэд санаа зовниж буй талаараа хэвлэлийхэнд мэдээлэл өгчээ.

 

Хаха 7 6 Таалагдсан 29 Гунигтай 15 Нүдний булай 6 Пөөх