М. Учрал


АНУ Европын орны иргэдийг улсдаа нэвтрүүлэхгүй

hi

     АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын орнуудаас ирэх гадаадын иргэдийг тус улсад нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаснаа мэдэгджээ. “Шинэ халдвар манай улсад орохоос урьдчилан сэргийлэх үүднээс бид Европоос АНУ руу чиглэсэн бүх зорчих хөдөлгөөнийг 30 хоногоор түр хааж байна. Шинэ журам баасан гаргийн шөнө дундаас хэрэгжиж эхэлнэ” гэж тэрбээр коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.

Гэхдээ энэ журамд Их Британи хамаарахгүй гэнэ. Үүнээс гадна, Трампын хэлснээр, Америкийн иргэдэд мөн үл хамаарах бөгөөд тэдэнд “зохих үзлэг шалгалтыг” хийх аж. Уг шийдвэр нь худалдаа, ачаа тээвэрт нөлөөлөхгүй болохыг тэрбээр нэмж хэлсэн байна.

Хаха 1 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0