М. Учрал


БНСУ-ын оюутнуудын 83.8 хувь нь сургалтын төлбөрөө буцааж авах хүсэлтэй байна

hi

    Коронавирусийн дэгдэлт эрчимжсэнтэй холбоотойгоор дэлхийн олон оронд бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Хэдийгээр их дээд сургуулиуд онлайноор хичээлээ  орж байгаа ч оюутнууд семестрийн төлбөрийг бууруулах, хичээл ороогүй үеийн төлбөрөө буцааж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байна. Тухайлбал, БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт өнгөрсөн баасан гарагийн байдлаар 74400 орчим оюутан сургалтын төлбөрөө эргүүлэн авах эсвэл дараа улирлын төлбөрөө хасуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдөл  ирсэн байна.

Түүнчлэн БНСУ-ын их сургуульд сурч буй нийт оюутнуудын 83.8 хувь нь сургалтын төлбөрөө буцаан авах хүсэлтэй байгаа нь судалгаагаар батлагджээ. Харин их сургуулиудын зүгээс сургалтын төлбөрийг буцаан олгох боломжгүй гэсэн байр суурь илэрхийлээд байна.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0